Түүхэн замнал
2012

Улсын гуравдугаар төв эмнэлэг болгон өөрчилсөн.

2012

Өргөтгөлийн барилга баригдсан.

2005

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 205 дугаар тогтоолоор Геронтологийн төвийг бие даасан статустайгаар байгуулж тусад нь гаргасан.

1999

Лавлагаа тусламжийн 3 дахь шатлалын эмнэлгийн статусыг баталгаажуулав.

1985

Одоогийн байранд нүүж орсон.

1985

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг салбарласан

1963

Клиникийн I эмнэлгийн нүдний клиник, эрүү нүүрний тасаг салбарласан.

1961

Клиникийн I эмнэлэгт 20 ортой гэмтлийн тасаг байгуулагдаж эхэлсэн нь одоогийн ГССҮТ-ийн суурь тавигдсан бөгөөд 1976 онд бие даасан Гэмтэл согогийн эмнэлэг болон үүсэж хөгжсөн түүхтэй.

1961

1961.12.25-нд улсын Цацраг туяа эмнэлэг байгуулагдав. Улсын цацраг туяа эмнэлэг нь 45 ортой нэг тасаг, клиник ба эд эсийн лаборатори, амбулатори, эмийн сан, захиргаа аж ахуй гэсэн 4 нэгжтэйгээр байгуулагдсанаар МУ-д хавдар судлалын алба үүссэн түүхтэй.

1960

П.Н.Шастины нэрэмжит болгов.

1957

Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1957.05.07-ны өдрийн 59 тоот тушаалаар хүүхдийн мэс заслын ууган тасаг 40 ортой, 2 эмч, 9 сувилагчтай анх ажиллаж эхэлжээ. Одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс засал, бөөрний мэс заслын тасгууд юм.

1956

Улаанбаатар хотын мэс заслын больницын дэргэд цус юүлэх газрыг 4 хүний орон тоотойгоор байгуулж 1956.02.01-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. Энэ нь одоогийн Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон өргөжсөн.

1955

Ясны сүрьеэг анагаах больниц салбарлан гарсан.

1954

Анх “мэс заслын эмнэлэг” нэртэй байгуулагдсан.

1925

Ардын эмнэлэг буюу төв больниц