Мэдээллийн технологийн алба

Мэдээллийн технологийн алба

Мэдээлэл технологийн алба нь албаны дарга Г.Энхболд, телемедицин техник хангамж хариуцсан инженер Г.Өлзий-Эрдэнэ, Сүлжээ эмбедэд систем хариуцсан инженер Б.Доржрагчаа, Програм хангамж, өгөгдлийн сангийн аюулгүй байдал хариуцсан инженер Д.Найдансүрэн гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр програм хангамж, техник хангамж, гадаад болон дотоод сүлжээ, цахим хуудасны шинэчлэлт, график дизайн, эмнэлгийн үйлчилгээний төрөлжсөн програм хангамжууд, тэдгээрийн сургалт, зөвлөгөө, шинэ технологи, шилдэг шийдлүүд эрэн сурвалжлах, нэвтрүүлэх, эмнэлгийн програм хангамж, техник хангамжийн засвар үйлчилгээ болон мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлого, дэлхийн мэдээллийн технологийн хөгжил, шинэчлэлийн бодлоготой уялдуулан Төв эмнэлгийн мэлээллийн технологийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах, хөгжлийн стратеги тодорхойлох, үйл ажиллагааны төлөвлөгөөг шат дараатайгаар төлөвлөн хэрэгжүүлэх, хяналт тавих, үр дүнг тооцох чиг үүргийг хэрэгжүүлж, үнэн бодит, шаардлагатай мэдээллээр бүх түвшний удирдлагыг ханган ажиллана.

ЗОРИЛТУУД
  • Эмнэлгийн цахим сүлжээ, програм хангамжийг мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулж ажиллуулах
  • Мэдээллийн технологид тулгуурлан "Цахим эмнэлэг" удирдлага мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох
  • Мэдээллийн технологийн ололтыг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй нягт уялдуулах

АЛБАНЫ БҮТЭЦ
  • Албаны дарга-1
  • Програм хангамж, Мэдээллийн сервер, Өгөгдлийн сангийн аюулгүй байдал хариуцсан инженер-1
  • Эмбеддэд систем, сүлжээ хариуцсан инженер-1
  • Техник хангамж, Телемедициний үйлчилгээ хариуцсан инженер-1

Г.Энхболд

Албаны дарга
  • 2003 онд Завхан аймгийн "Дэвшил" 10-н жилийн сургуулийг төгссөн.

  • 2007 онд АШУҮИС-ийн сургуулийг "Эрүүл мэндийн мэдээллийн технологич" мэргэжлээр төгссөн.

  • 2008-2015 онд Сувилахуйн сургуулийн Мэдээллийн технологийн албаны инженер, албаны даргаар ажилласан.

  • 2015 оноос одоог хүртэл тус эмнэлгийн Мэдээллийн технологийн албаны даргаар ажиллаж байна.

Албаны бүрэлдэхүүн
  • Г.Өлзий-Эрдэнэ - Техник хангамж, Телемедициний үйлчилгээ хариуцсан инженер

  • Б.Доржрагчаа - Эмбеддэд систем, сүлжээ хариуцсан инженер

  • Д.Найдансүрэн - Програм хангамж, Мэдээллийн сервер, Өгөгдлийн сангийн аюулгүй байдал хариуцсан инженер

  • С.Номин-Эрдэнэ - МТ-ийн инженер

Үйл ажиллагааны чиглэл
  • Дотоод болон гадаад сүлжээний зохион байгуулалт
  • Эмбеддед системүүдийн хөгжүүлэлт, засвар үйлчилгээ
  • Байгууллагын үйл ажиллагааны зурган архив үүсгэх
  • Хэвлэлийн эх бэлтгэл, график дизайн
  • Нууцлалт, хамгаалалт, хадгалалт
  • Техник болон програм хангамжийн засвар үйлчилгээ
  • Эмнэлгийн үйлчилгээний төрөлжсөн програм хангамжууд, тэдгээрийн хэрэглээ
  • Шинэ технологи, шилдэг шийдлүүд эрэн сурвалжлах, нэвтрүүлэх
  • Телемидициний тусламж үйлчилгээ
  • Эрх зүй, журам, дүрмийн хэрэгжилт, тайлагналт