Бүтээгдэхүүний чанарын удирдлагыг сайжруулах нь МАХН-ын Төв Хороо Сайд нарын Зөвлөлөөс 1972 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн салбарын хүрээнд анх удаа П.Н Шатсины нэрэмжит клиникийн нэгдсэн III ЭМНЭЛЭГТ 3 чанар стандарт,хяналтын алба”-ыг байгуулан ажиллаж байжээ. 1995 онд Ангаах ухааны хүрээлэнгийн ерөнхий захирлын шийдвэрээр эмчилгээнй чанарыг хянах алба, 2008-2013 он хүртэл ЭМС-ын 275 тоот тушаал, 2008 оны 01 сарын 10 ны өдрийн эмнэлгийн даргын А/08 тоот тушаалаар, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба,2013-2016 он хүртэл ЭМС-ын 433 тоот тушаалаар чанарын алба, 2016 оноос Монгол Улсын Шадар сайд Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2012 оны 06/25 дугаар тушаал,Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоол,Эмнэлгийн даргын 2016 оны 03 дүгээр сарын 15-ны А/12 тоот тушаалаар Чанар дотоод аудитын алба нэртэйгээр чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж ирсэн түүхтэй байна.
”ҮЙЛЧЛҮЛЭГЧ ТӨВТЭЙ” олон улсын эмнэлгийн тусламж үйлчилгээний загварыг анагаах ухааны ололт амжилт дэвшилд тулгуурлан үндэсний хэмжээнд бий болгосон бүс нутаг дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын жишиг эмнэлэг болох
Салбарын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Үйлчүүлэгч төвтэй” үйлчилгээний тогтолцоог бүрдүүлж чанарыг тасралтгүй сайжруулж дэмжлэгт чанарын удирдлагын тогтолцоо аюулгүй байдал эрсдлийн зарчимд тулгуурлан чанарт оролцох хүн бүрийн оролцоог хангах
Дотор, зүрх судасны их эмч
Анагаах ухааны магистр, Монгол Улсын Тэргүүлэх зэрэг, Клиникийн профессор
АУДэсС-ийг 1992 онд төгссөн. 1996 онд дотрын мэргэжил дээшлүүлэх, 2001 хэт авиа оношилгоо, 2008 онд Удирдлагын академийн эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр,2010 онд зүрх судасны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
СХЭМТ –ийн чанарын менежер чанарын албаны дарга дотоод аудитороор ажиллаж байсан.
Ч.Өнөрсайхан - Мэс засал, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг ангио ба дурангийн ба дүрслэл оношилгоо эмчилгээний чиглэлийн тусламж хариуцсан менежер, мэс заслын их эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор, мэс заслын ахлах зэрэгтэй
М.Ууганбилэг - Чанарын менежер, МУ-ын ахлах зэрэгтэй мэдрэлийн их эмч, магистрант
Ц.Сугармаа - Мэргэшсэн нягтлан бодогч, Мэргэшсэн дотоод аудитор