1986 онд тус эмнэлгийн шинэ барилга ашиглалтанд орж 1995 он хүртэл боловсон хүчин, зааварлагч гэсэн нэг орон тоотойгоор ажиллаж байгаад 1995 оноос эхлэн тус эмнэлгийн клиник, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг цогц болгох салбарын яамны шийдвэрийн дагуу АУДуС, АУХ-ийн үйл ажиллагаа, боловсон хүчнийг нэгтгэснээр 700 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, багш нараар өргөтгөн “ХҮН ХҮЧНИЙ АЛБА” зохион байгуулагдаж, албаны дарга, туслах, бичээч, бичиг хэрэг хөтлөгч, номын санч, архивч, олон нийтийн ажил зохион байгуулагч, захиргааны ахлах бага эмч, цаг бүртгэгч, хуулийн зөвлөх (гэрээгээр) гэсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн байна.
2003 оноос “ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН АЛБА” нэртэй болж, албаны дарга, менежер, арга зүйч, архив бичиг хэргийн эрхлэгч, архивын туслах ажилтан гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлага бүхий зохистой тооны мэргэжлийн хүний нөөцийг хэрэгцээтэй газар, шаардлагатай хугацаанд бүрдүүлэх, бэхжүүлэх, сонгон шалгаруулах, ирээдүйн хэрэгцээг тодорхойлох, идэвхжүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх хүний нөөцийн удирдлагын цогц үйл ажиллагааг хүргэхэд оршино.
....
....
Б.Альгирмаа - Хүний нөөцийн менежер /Төрийн удирдлагын магистр, Эрүүл мэндийн удирдлагын ахлах зэрэг/
Ц.Болормаа - Хүний нөөцийн арга зүйч
Х.Үржинбадам - Архив, бичиг хэргийн эрхлэгч /Архивын ажилтны ахлах зэрэг/
Д.Энхцэцэг - Архивын туслах ажилтан