Санхүү бүртгэлийн алба

Санхүү бүртгэлийн алба

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хөгжлийн түүхэнд “Санхүү бүртгэлийн алба”-ны гүйцэтгэсэн үүрэг их билээ. Санхүү бүртгэлийн алба нь санхүүгийн үнэн зөв мэдээлэлд тулгуурлан нөөцийн хувиарлалтыг оновчтой, хэмнэлттэй, үр ашигтай хувиарлан хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун нандин үүрэгтэй энэ байгууллагын эрхэм зорилго хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг. Санхүүгийн бүртгэлийн албаны даргаар М.Энхчимэг, ахлах нягтлан бодогч М.Энхчимэг, цалин хөлсний нягтлан бодогч Ж.Өлзийтхүү, эм эмнэлгийн хэрэгслийн нягтлан бодогч О.Заяа, үндсэн хөрөнгө, бараа материалын нягтлан бодогч Э.Саруулбилэг, хүнс, мэс заслын хэрэгсэл хариуцсан нягтлан бодогч Д.Цийрэгзэн гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО:

 

“Эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй явуулах нөхцлийг бүрдүүлэхэд оршино”

АЛБАНЫ БҮТЭЦ

Санхүү бүртгэлийн алба нь Албаны дарга, Эдийн засагч, Ахлах нягтлан бодогч, Цалин хөлсний нягтлан бодогч, Эм эмнэлгийн хэрэгслийн нягтлан бодогч-1, Үндсэн хөрөнгө, бараа, материалын нягтлан бодогч-1, Кассын нярав, Хүнсний нярав, Аж ахуйн нярав гэсэн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

М.Энхчимэг

Албаны дарга