НУРУУНЫ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ДАСГАЛ
1-р дасгал. Бэлтгэх байдал – гарыг биеийн дагуу авч сандал дээр сууна. Амьсгал авч гарыг нугалаад амьсгалаа гаргахдаа гараа тэнийлгэнэ.
2-р дасгал: ББ-гараа биеийн дагуу авч сандал дээр сууна. Амьсгал авч гарыг өргөөд, амьсгал гаргаж гарыг буулгана.
3-р дасгал: Гарыг биеийн дагуу авч хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. Хөлийн тавхайг дэвсгэрээс хөндийрүүлэхгүй өвдөгний үеэр ээлжлэн нугална.
Цусны даралт гэдэг нь судасны хананд үзүүлж буй цусны урсгалын хүч юм.
Судасны ханын бүтэц хэвийн, уян хатан чанар сайн байвал цусны даралт хэвийн байна.
Насанд хүрсэн хүний хэвийн дундаж даралт 120\80 байдаг.
Зүрхний өвчний хүндрэлээс сэргийлэхэд : Стрессээс өөрийгөө хамгаалах, тайван сандрахгүй байх.
Үзмэнд кали харьцангуй их агуулагддаг. Зүрхний өвчтэй хүн хаван хөөх эмийг удаан хугацаанд уусан тохиолдолд үзэмний шүүс ууснаар калийг нөхөж өгдөг. Хаван хөөх эм их уухад биед буй калигаа алдан үүний улмаас бие сульдан шөрмөс татаж ядраад байдаг ийм үед л үзэмний шүүс ууж болно.
Хүний бүх эд, эрхтэн 10 дахин их ачаалал даах чадвартай байдаг. Хэвийн үед булчингийн болон зүрх судасны эрхтнүүд ажиллах хэмжээнийхээ 20-30 хувийг ашигладаг байна. Халууцах, хэт ажиллах, гүйх, архи уух, саунд орох зэрэгт нүүр улайх, зүрх дэлсэх зэрэг шинж илэрдэг нь нөөцөд байсан үлдсэн хувь нь ажиллаж байгаагийн илрэл юм. Нэгэнт ийм ачаалалтай байгаа зүрхэн дээр архи уух нь нэмэлт ачаалал өгөх тул илүү их эрсдэлтэй гэсэн үг ээ. Магадгүй зүрхийг зогсоох, цус харвуулах хэмжээнд хүргэж болзошгүй тул ийм эмчилгээ огт хийж болохгүй нь байна шүү.