Эрүүл идэвхитэй амьдрал

БИЕИЙН ЖИНГЭЭ ХЯНАЖ СУРЦГААЯ

БИЕИЙН ЖИНГЭЭ ХЯНАЖ СУРЦГААЯ

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭРХЭМЛЭЕ

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭРХЭМЛЭЕ

МӨРНИЙ ҮЕНИЙ ДАСГАЛ

МӨРНИЙ ҮЕНИЙ ДАСГАЛ

НУРУУНЫ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ДАСГАЛ

НУРУУНЫ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ДАСГАЛ

НҮҮРНИЙ ДАСГАЛ

НҮҮРНИЙ ДАСГАЛ

ЗӨВ ЗОХИСТОЙ ХООЛЛОЖ СУРЦГААЯ-1

ЗӨВ ЗОХИСТОЙ ХООЛЛОЖ СУРЦГААЯ-1

ЗӨВ ЗОХИСТОЙ ХООЛЛОЖ СУРЦГААЯ-2

ЗӨВ ЗОХИСТОЙ ХООЛЛОЖ СУРЦГААЯ-2

ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

Цусны даралт ихсэх өвчний 2-р үед хийх дасгал

1-р дасгал. Бэлтгэх байдал – гарыг биеийн дагуу авч сандал дээр сууна. Амьсгал авч гарыг нугалаад амьсгалаа гаргахдаа гараа тэнийлгэнэ.

2-р дасгал: ББ-гараа биеийн дагуу авч сандал дээр сууна. Амьсгал авч гарыг өргөөд, амьсгал гаргаж гарыг буулгана.

3-р дасгал: Гарыг биеийн дагуу авч хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. Хөлийн тавхайг дэвсгэрээс хөндийрүүлэхгүй өвдөгний үеэр ээлжлэн нугална.

Үзэмний шүүс зүрхэнд сайн уу

Үзмэнд кали харьцангуй их агуулагддаг. Зүрхний өвчтэй хүн хаван хөөх эмийг удаан хугацаанд уусан тохиолдолд үзэмний шүүс ууснаар калийг нөхөж өгдөг. Хаван хөөх эм их уухад биед буй калигаа алдан үүний улмаас бие сульдан шөрмөс татаж ядраад байдаг ийм үед л үзэмний шүүс ууж болно.

Зүрхний өвчний хүндрэлээс сэргйилэх нь

Зүрхний өвчний хүндрэлээс сэргийлэхэд : Стрессээс өөрийгөө хамгаалах, тайван сандрахгүй байх.

  • Стресс өгдөг хүчин зүйлийг сайн мэдэж түүнээс сэргийлэх
  • Ажил амралтаа зөв зохицуулах
  • Сэтгэл санааны дарамтнаас өөрийгөө чөлөөлөх
  • Уйтгар гуниг сэтгэл шаналгасан зүйлсийг мартах
  • Хангалттай сайн унтаж амрах гэх мэт дэглэм маш чухал

Артерийн даралт ихсэх өвчин ба даралтаа хянах зөвлөмж

Цусны даралт гэдэг нь судасны хананд үзүүлж буй цусны урсгалын хүч юм.

Судасны ханын бүтэц хэвийн, уян хатан чанар сайн байвал цусны даралт хэвийн байна.

Насанд хүрсэн хүний хэвийн дундаж даралт 120\80 байдаг.

Даралт ихсэхэд зуун грамм сайн уу?

Хүний бүх эд, эрхтэн 10 дахин их ачаалал даах чадвартай байдаг. Хэвийн үед булчингийн болон зүрх судасны эрхтнүүд ажиллах хэмжээнийхээ 20-30 хувийг ашигладаг байна. Халууцах, хэт ажиллах, гүйх, архи уух, саунд орох зэрэгт нүүр улайх, зүрх дэлсэх зэрэг шинж илэрдэг нь нөөцөд байсан үлдсэн хувь нь ажиллаж байгаагийн илрэл юм. Нэгэнт ийм ачаалалтай байгаа зүрхэн дээр архи уух нь нэмэлт ачаалал өгөх тул илүү их эрсдэлтэй гэсэн үг ээ. Магадгүй зүрхийг зогсоох, цус харвуулах хэмжээнд хүргэж болзошгүй тул ийм эмчилгээ огт хийж болохгүй нь байна шүү.

Амьдралд хэвшүүлэх 10 дасгал

1.Нүдний хараа сайжруулах дасгал

Нүдээ хагал аниад нар зөв, нар буруу, баруун, зүүн, дээш, доош аажим 10, 10 удаа эргүүлнэ.

2.Ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжруулах дасгал

Шүлсээ сорж амаа дүүргээд бага багаар залгина. Энэ үед дээддоод буйлны завсар тойрог маягаар эргүүлнэ.

Өтгөн хаталтын үед хийх дасгал

1. Бэлтгэн байдалд тэгш гадаргуу дээр дээш харан хэвтээд хөлөө жийн гараа биеийн дагуу байрлуулна Амьсгал авахдаа хэвлийг дүүргэн, гарагахдаа хэвлийг татна. 6-8 удаа давтан хийнэ.

2. ББ дээрхийн адил. Хэвлийг огцом дүүргэн татах хөдөлгөөнийг 10-15 удаа хийнэ.

3. Дээш харан хөлөө өвдгөөр нугалан 2 гарыг дагзны ард зөрүүлэн барьж хэвтэнэ. Амьсгал авч өвдгөө салгалгүйгээр баруун тийш хазайж газарт хүргэнэ. Амьсгалаа гаргахдаа бэлтгэх байрлалдаа орно. Зүүн тал руугаа мөн адил хийх ба дасгалыг 4-5 удаа давтан хийнэ.

Өтгөн хаталтаас сэргийлэх дасгал, хоол хүнсээ зохицуулах нь

Өтгөн хатах нь идэж буй хоол хүнсний бүтэц, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасах, гэдэсний уртын хэмжээ харьцангуй нэмэгдэх, хэвлий, аарцгийн булчингийн үйл суларсан зэрэг олон шалтгаантай байж болдог.

Өтгөн байнга хатсанаас индол, скатол зэрэг хорт бодис цусанд шимэгдэж, биеийг архаг хордлогонд оруулна. Нян үржих таатай нөхцөл бүрэлдэж, хий их хуримтлагдсанаас хэвлий дүүрч цанхайх, өрц өргөгдөн зүрх уушигны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ үед зүрхээр хатгах, амьсгаадах, дотор муухайрах, хэвлийн доод хэсгээр өвдөх, хэт их дүлснээс ивэрхий үүсэх, тархи зүрхний цусан хангамжинд ч сөрөг нөлөө үзүүлнэ.

Хэрвээ та өтгөнөө өдөр бүр эсвэл 2-3 хоног, 7 түүнээс дээш хоногоор гадагшлуулж чадахгүй бол өтгөн хатаж байна гэж үзэн эмчид хандах ба дараах дасгал болон дэглэмийг хэрэгжүүлээрэй.

Суудлын мэдрэлийн өвчний үед хийх дасгал

Дасгал 1
Бэлдэх байдал:
Хөлдөө мөрний хэмжээнээс илүү зайтай зогсоно. Мөр, өвдгөө тэнийлгэж зогсоно.
Хийх арга:
-Амьсгалаа авахдаа ташаандаа гараа авна.
-Амьсгалаа гаргахдаа нуруугаа баруунаас зүүн тийш эргүүлнэ.
-Амьсгалаа аваад гаргахдаа зүүнээс баруун тийш нуруугаа эргүүлнэ.
-Нэг талдаа 5 удаа, хоёр тал руугаа үргэлжл үүлэн хийнэ.

Анхаарах зүйл: Өвдөж байгаа үед удаан хийнэ.

Нурууны өвдөлтийг "3үү,төөнүүр иллэг" эмчилгээгээр намдаана.

Гэнэтийн огцом нурууны өвдөлт,олон шалтгаантай. Спортоор хичээлэх,гэмтэлийн уршигаар, хүнд юм өргөх,цусны эргэлтийг сааруулсан шалтгаануудаас "даарах,хөл байнга хүйтэн байх,удаан хугцаагаар зогсох,суух,ханиад хүрэх,амралтгүй олон цагаар аянд явах,дэр,хэвтэр таарахгүй байх,тамхи ихээр татах, мэдрэлдэх,морь,мал хөлөглөх" шалтгаанууд орно.

Яагаад мэдрэлийн ядаргаа тусдаг вэ?

Мэдрэлийн архаг ядаргаа бий болдог хэд хэдэн нөхцөлүүд байдаг.
Их дуу шуугиантай орчинд амьдрах, ажиллах, биеэ барьсан давчуу хувцас өмсөх, хүчтэй эм тариа их хэмжээгээр хэрэглэх, нойр хасах, удаан хугацаагаар сууж, ууц нуруу, нүд гараа чилээх нь өвчнийг үүсгэх эх суурийг тавьж өгдөг. Архаг ядаргаанд орсон үед нойргүйдэх, толгой байнга өвдөж хөлрөх, нүдний хараа гэнэт муудах, хий юм үзэх, амархан ядарч сульдан толгой эргэх зэрэг шинжүүд илэрдэг.

АРХИ ТАМХИ мэдрэлийн тогтолцоонд хэрхэн нөлөөлөх вэ?

Архи ,тамхи бие махбодид,ялангуяа мэдрэлийн тогтолцоонд маш хортой нөлөө үзүүлнэ.Хүн архи ууснаас 2 минутын дараа архи ходоодоор шимэгдэж цусанд орно. Цус түүнийг биемахбодийн бүх хэсэгт тараана.