Оношилгоо, шинжилгээ
Оношилгоо, шинжилгээ

Оношилгоо, шинжилгээний цаг авах:

Эмч үзлэг хийсний дараа шаардлагатай бол оношилгоо, шинжилгээнд илгээнэ.
Оношилгоо, шинжилгээний цагийг цахим бүртгэл, e-Mongolia, 7704-6666, 1800-0119 зэргээс шууд авах боломжгүй.

Дүрс оношилгооны төвд соронзон резонанст томографи (MRI), компьютер томографи (CT), рентген аппарат (DR), зөөврийн рентген аппарат ба мэс заслын рентген (C-arm), хэт авиан оношилгооны аппарат (Ultrasonography), ходоод, бүдүүн гэдэс, цагаан мөгөөрсөн хоолойн дурангийн аппарат (Olympus дуран, ERBE V300, ESG 150) ашиглан дараах шинжилгээ, эмчилгээ хийж байна. Шинжилгээний дүрсийг дамжуулан, хадгалан шинжилгээний мэдээлэл болон дүгнэлтийг эмнэлгийн цахим сүлжээгээр дамжуулан эмчид тухайн агшинд нь хүргэдэг онцлогтой.

  • I. Соронзон резонанс томографи (MRI): (Тархи-харвалт ба уналт таталын, Зүрхний, Нуруу нугасны, Элэгний, Цөс, нойр булчирхайн замын, Бага аарцгийн хөндийн, Өвдөг, мөрний үений )
  • II. Компьютер томографи (CT): Зүрх, зүрхний титэм судасны, Бүтэн биеийн судасны – дээд, доод мөчдийн болон цээж, хэвлийн гол судасны, Толгой- гавал ясны, Хэвлийн хөндий, Цээжний хөндий, Бага тунт уушигны CT, Хамар-дайврын, Нуруу, нугалам ясны, Үе, мөчдийн
  • III. Рентген зураг: Цээжний, ПЭГ, гавал ясны, Нурууны /хүзүү, сээр, бүсэлхий/, Ууц, ахар сүүл, аарцаг ясны, Эгэм, мөрний, Хамар-дайвар хөндийн, Хацар яс, ухархайн, Өвдөг, мөр, түнхний үений, Тавхай, гарын саруу ясны, Дээд, доод мөчдийн ясны
  • IY.Рентген харалт:  Ходоод, нарийн гэдэс, бүдүүн, нарийн гэдэсний баритай шинжилгээ, цөсний замын фистулографи, цээж, хэвлийн тойм харалт
  • IV. Хэв авиан оношилгоо: Хэвлийн, Давсаг, түрүү булчирхайн, Төмсөг, төмсөгний судасны, Бамбай булчирхайн, Хөхний, Зөөлөн эдийн
  • V. Дуран оношилгоо:
    • • Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний
    • • Бүдүүн шулуун гэдэсний
  • VI. Дурангийн оношилгоо, эмчилгээний ажилбар:
    • • Хоол боловсруулах замын яаралтай тусламж үйлчилгээ (Цус тогтоох тариа, хавчаар тавих болон гадны биет)
    • • Хоол боловсруулах дээд, доод замын ургацаг авах
    • • Улаан хоолойн венийн судасны өргөсөлт боох болон ходоодны өргөссөн венийн судсанд эдийн цавуу тарих (Hystoacryl)
    • • Улаан хоолой болон хоол боловсруулах доод замууд стент тавих, нарийсалт тэлэх
    • • Ходоодны гарах хэсгийн нарийсалт тэлэх
    • • Ходоодны болон хоол боловсруулах доод замын эрт үеийн хавдар хуулах (EMR, ESD)
    • • Цөс нойр булчирхайн суваг сэтгүүрдэх (ERCP)
    • • Ходоодонд хооллох гуурс тавих (PEG placement)

Шинээр дараах шинжилгээний аргуудыг нэвтрүүлэн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

  • • Endo band аргаар илүүдэл жинг багасгах дурангийн ажилбар
  • • Сөөргөөт өвчнүүдэд карди амсар багасагах endo band аргаар хийх дурангийн ажилбар (PECC-b)
  • • LECS (laparoscopy and endoscopy co-surgery) мэс засал дурангийн хамтарсан хавдар болон салстын үүсгэвэр авах мэс засал
  • • Зүрхний титмийн судасний КТГ
  • • Зүрхний булчингийн соронзон резонанст томографи
  • • Бага аарцгийн хөндийн эрхтний соронзон резонанст томографи
  • • Элэгний эмгэгийн соронзон резонанст томографи

Тус лаборатори нь гематологи, клиник хими, иммунологи, биохими, нян судлал, молекул биологийн шинжилгээний болон эмгэг судлалын нэгжтэй болон үйл ажиллагааны хэсгүүдээ өргөжүүлж амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэгчдийн, яаралтай тусламж, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр аюулгүй, найдвартай оношилгоо шинжилгээг ард иргэдэд үзүүлж ажилладаг.

    • 1. Гематологийн хэсэг: (Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цусны бүлэгнэлтийн шинжилгээ, цусны зарим факторын шинжилгээ, цусны бүлэг, резус бүлэг, тохирооны шинжилгээ)
    • 2. Биохимийн хэсэг: (Элэг, бөөрний үйл ажиллагаа, өөх тос болон нүүрс усны солилцоо, эрдэсүүд, ферментүүд, үе мөч үрэвслийн шинжилгээ, нойр булчирхайн ферментийн шинжилгээ, бодисын солилцооны эмгэг илрүүлэх., гэх мэт)
    • 3. Клиник химийн хэсэг: (Шээсний ерөнхий болон болон нэмэлт сорилын шинжилгээнүүд, биеийн шингэний шинжилгээ, үүнд: тархи нугасны шингэний шинжилгээ, плеврийн, перикардийн, асцитын шингэний шинжилгээ гэх мэт)
    • 4. Иммунологийн хэсэг: (Элэгний анхдагч хавдрын маркер, цөс нойр булчирхайн хавдрын маркер, бүдүүн шулуун гэдэсний хавдрын маркер, түрүү булчирхайн хавдрын маркер, хөхний хавдрын маркер, өндгөвчний хавдрын маркер, уушгины хавдрын маркер болон бамбайн дааврын шинжилгээ, аутоиммуны эмгэг илрүүлэх шинжилгээ, бэлгийн дааврууд, зүрхний өвөрмөц биомаркерууд, бүлэгнэлтийн факторын шинжилгээнүүд, вирусын маркер, ХДХВ-ын шинжилгээ, тэмбүүгийн үүсгэгч илрүүлэх шинжилгээ гэх мэт)
    • 5. Нян судлалын хэсэг: (Бүх төрлийн сорьцонд үүсгэгч илрүүлэн антибиотек мэдрэг чанарыг тодорхойлох, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн үүсгэгчийг молекул биологийн аргаар тодорхойлох, өтгөнд хеликобактерийг илрүүлэх, тэмбүүгийн үүсгэгч илрүүлэх шинжилгээг серологийн аргаар тодорхойлох)
    • 6. Молекул биологийн хэсэг: (Элэгний В, С, D вирусийн идэвхижил тодорхойлох шинжилгээ, хүний хөхөнцөр вирусийн /Папилома вирус/ өндөр эрсдэлт бүлгүүдийг илрүүлэх шинжилгээ, бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх., тухайлбал; Chlamydia trachomatis CT, Neisseria gonorrhoeae NG, Mycoplasma genitalium MG, Mycoplasma hominis MH, Trichomonas vaginalis TV, Ureaplasma urealyticum UU, Ureaplasma parvum UP.,) шинжилгээнүүдийг тус тус хийж байна.