Бидний тухай

БИДНИЙ ТУХАЙ

Алсын хараа (Vision)

Үйлчлүүлэгч төвтэй, дээд зэргийн чанартай тусламжийг үзүүлэгч “Үндэсний тэргүүлэгч эмнэлэг” байна.

Эрхэм зорилго (Mission)

Бид өдөр тутмын эмнэлзүй, сургалт, судалгааны нэгдмэл үйл ажиллагааны тусламжтайгаар эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндэд үнэ цэнэтэй өөрчлөлтийг бий болгохыг зорино.

Үнэт зүйлс (Values)

Эмнэлгийн хамт олны гишүүн бүр дараах үнэт зүйлсийг дагаж мөрдөнө.      

  1. Харилцан хүндэтгэл (Respect) - Үйлчлүүлэгч, тэдний гэр бүл, хамт олон зэрэг эргэн тойронд байгаа бүхий л харилцагчаа хүндэтгэж харилцана. 
  2. Мэргэжлийн өндөр ёс зүй, хариуцлага (Integrity) - Бидэнд итгэх үйлчлүүлэгчийн итгэлийг хүндэтгэн мэргэжлийн ёс зүй, хувийн сахилга хариуцлагын хэм хэмжээг чанд баримтлан ажиллана. 
  3. Хүнлэг энэрэнгүй байдал (Compassion) - Үйлчлүүлэгч, түүний гэр бүлийн гишүүдэд анхаарал халамж тавьж, чин сэтгэлээсээ хандана.
  4. Багийн ажиллагаа (Teamwork) - Төгөлдөршсөн хамтын ажиллагаанд багийн гишүүн бүр бүхий л ур чадвараа дайчлан, үнэ цэнэтэй хувь нэмрийг оруулна.
  5. Бүтээлч сэтгэлгээ (Innovation) - Бүтээлч сэтгэлгээ, онцгой авъяас чадвараараа хүмүүсийн сайн сайхан амьдралыг тэтгэж,  байгууллагынхаа хөгжлийг идэвхжүүлнэ.
  6. Дээд зэргийн чанартай үйлчилгээ (Excellence) - Хамт олны бүхий л хүчин чармайлтаар дамжуулан хамгийн сайн үр дүнг өгөх дээд зэргийн чанартай үйлчилгээг хүргэнэ.

Төв эмнэлгийн үйл ажиллагаандаа баримтлах зарчим

  1. Үйлчлүүлэгчийг дээдлэн, эрх тэгш, чирэгдэлгүй, шуурхай үйлчилгээ үзүүлэх;
  2. Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрх ашгийг харилцан хүндэтгэх;
  3. Хувь хүний эрх, нэр төрийг хүндэтгэн нууцлалыг хадгалах;
  4. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг бүрэн хангаж, нотолгоонд суурилан эмнэлзүйн дүгнэлтийг гаргах;
  5. Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах;
  6. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх;
  7. Төрийн хуулийг чандлан сахих;

Төв эмнэлгийн лавлагаа тусламж үйлчилгээний чиглэл

  1. Зүрхний судас, зүрхний шигдээс, зүрхний үйл оношилгоо, зүрхний хэм судлалын лавлагаа тусламж, үйлчилгээ;
  2. Мэдрэл судлал, мэдрэлийн үйл оношилгоо, тархины харвалтын үеийн лавлагаа тусламж, үйлчилгээ;
  3. Зүрх, судасны мэс заслын лавлагаа тусламж, үйлчилгээ;
  4. Тархи, нуруу нугас, мэдрэлийн мэс заслын лавлагаа тусламж, үйлчилгээ; 
  5. Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний лавлагаа тусламж, үйлчилгээ; 
  6. Уушиг, амьсгалын эрхтний эмгэгийн лавлагаа тусламж, үйлчилгээ
  7. Тархины харвалт, зүрхний шигдээсийн эрт үеийн сэргээн засах лавлагаа тусламж, үйлчилгээ 
  8. Дүрс оношилгооны лавлагаа тусламж, үйлчилгээ
  9. Гематологи, биохимийн лавлагаа лаборатори
  10. Эмнэлзүй,  эмнэлгийн үйл ажиллагааны бусад чиглэлд лавлагаа тусламжийг үзүүлнэ. 

Зорилго (Goal)

Бид эмнэлгийн тусламж үйлчилгээний процессыг хэрэглэгчдэд ойлгомжтой болгож, үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй үзүүлэх, хэрэглэгчийн эрэлтэд нийцсэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, нэгж үйлчилгээг үзүүлэх дундаж хугацааг богино болгох замаар байгууллагын бүтээмжийг дөрвөн жилийн дотор 100 хувьд хүргэн, өртгийг бууруулж, үр ашгийг сайжруулна.

Үүний тулд эмнэлгийн засаглалыг сайжруулах, нөөцийн хуваарилалтын үр ашгийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд чиглэсэн багц стратеги хэрэгжүүлнэ.

Зорилтууд (Objectives)

Эмнэлгийн засаглалыг сайжруулах: Бүтэц, зохион байгуулалтын оновчтой, шинэлэг, үр ашигтай удирдлагын тогтолцоог бий болгож эмнэлгийн бүтээмжийг сайжруулна;

Хүний нөөцийг бэхжүүлэх: Бүх шатанд гүйцэтгэлд суурилсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж, боловсон хүчнийг чадавхжуулна. Бүтээмжийн өсөлт, гүйцэтгэлтэй уялдуулж цалин хөлсийг жилд 15 хувиас багагүй хэмжээгээр нэмэгдүүлнэ;

Санхүүжилтийг оновчтой төлөвлөж, хуваарилах: Үр ашиггүй зардлыг бууруулж, орлого нэмэгдүүлэх боломжийг бий болгох, төсвийн төлөвлөлт болон гүйцэтгэлийг ил тод болгож, хяналтыг сайжруулах;

Тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах: Хүртээмжтэй, чанартай тусламж, үйлчилгээг иргэнд чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эмчилгээний чанарын хяналтыг боловсронгуй болгох;

Тусламж үйлчилгээний төлөвлөлтийг оновчтой болгож, эмнэл зүйн үйл ажиллагааг өргөжүүлэх: Зүрх, мэдрэлийн лавлагаа төвийг өргөжүүлж орчин үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх замаар үйлчилгээний тоо хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлнэ.