Зүрх судасны үндэсний төв

Зүрх Судасны Үндэсний Төв

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг нь өөрийн хөгжлийн үргэлж улсын хэмжээнд зүрх судасны үндэсний төвийн үүрэг гүйцэтгэж байна. 1961 онд анхны зүрх судасны тасаг, 1969 онд анхны зүрхний мэс заслын тасаг байгуулагдан иргэддээ үйлчилж ирсэн. Тухайн үед доктор профессор Т.Шагдарсүрэн, Ц.Бундан эмч нар Монгол улсын Зүрхний төв байгуулахаар зорьж байсан нь 40 гаруй жилийн дараа биелэлээ олж, Зүрх Судасны Үндэсний төв нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 09 сарын 06-ны Улсын гуравдугаар төв эмнэлэгт Зүрхний төв байгуулах 311 дүгээр тушаалаар, эмнэлгийн даргын 2011 оны A/40 дүгээр тушаалаар үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.

Зүрх Судасны Үндэсний төв нь Зүрх судлал, Зүрх судасны мэс засал, Зүрхний шигдээс, зүрхний судсан дотуурхи оношилгоо, эмчилгээний төв, Зүрхний хэм судлалын төв зэрэг тасаг нэгжүүдийг багтаан УГТЭ-ийн бусад тасаг, баг хамт олонтой хамтран ажиллаж байна. Төвийн хэмжээнд:

  • Зүрх судасны чиглэлийн лавлагаа шатлалын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ: оношилгоо шинжилгээ, эмчилгээ, хяналт
  • Эмнэлзүйн удирдамж заавар, стандарт боловсруулах, түгээх
  • Судалгаа шинжилгээ хийх
  • Хүний нөөцөө чадавхижуулах сургалтууд
  • Технологийн дэвшил, тоног төхөөрөмжийн шинэчлэл
  • Хүн төвт орчин бүрдүүлэх,
  • Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, иргэдэд чиглэсэн мэдлэг, мэдээлэл түгээх үйл ажиллагаанууд
Зүрх судасны төвийн үндсэн зорилго:
  • Зүрх судасны чиглэлээр тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд сайжруулснаар иргэдийн эрүүл мэнд амьдралын чанарыг дээшлүүлэх

Зүрх судасны Төвийн зорилтууд:
  • Зүрх судасны чиглэлийн тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд сайжруулах, төрөлжсөн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээний хүртэмжийг дээшлүүлэх

  • Эмнэл зүйн практикт орчин үеийн технологийг тогтмол нэвтрүүлэн шинжлэх ухаан техникийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтанд тулгуурласан үйлчилгээ үзүүлэх

  • Эмнэл зүйг эрдэм шинжилгээ судалгаатай уялдуулан хөгжүүлэх

  • Хүн ам нийгэм рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх болон эрүүл амьдрахыг дэмжсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх

Өвчтөнүүдийг нэг цэгт төвлөрүүлэхийн оронд зүрхний төв нь орон даяар хамарсан төвийг бий болгосон. Зүрхний төв нь орчин үеийн мэдээллийн технологийн дэвшилтэт арга болох телемедициныг гол багаж хэрэгсэл болгон алслагдсан нэгжүүдээ төвийн зөвөлгөө, мэдлэг олгох сургалтууд, ур чадварыг нь нэмэгдүүлэх арга зүйгээр тогтвортой дэмжин ажилладаг.

Дагва МӨНГӨНЧИМЭГ

Тасгийн эрхлэгч
  • 1992 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмчээр төгссөн
  • 1997 онд дотрын эмчийн мэргэжил олгох

Зүрхний Эмгэг Судлалын Тасаг

Зүрхний Эмгэг Судлалын Тасаг нь Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн ууган тасгуудын нэг бөгөөд өдгөө 50 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.Тус тасаг нь 3р шатлалын эмчилгээ үйлчилгээ үзүүлж 2р шатлалын эмнэлэгийн зүрх судасны төвүүдэд мэргэжлийн зааварчлагаа өгдөг. Зүрхний эмч, зүрхний мэс засалч, интервешнист эмчээс бүрддэг уг тасаг нь өвчтөнд сайн чанарын эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээр хамртан ажилладаг.

 

Тус тасаг нь дараах үйлчилгээг үзүүлдэг:

 

  • Амбулатори (Дунджаар~ 30’000 үзүүлсэн тоо/жилд)
  • Хэвтэн эмчлүүлэх (Дунджаар ~3’000 хэвтсэн/жилд)
  • Зүрхний Цахилгаан Бичлэг (Дунджаар ~5’100 тохиолдол/жилд)
  • Ачаалалтай Зүрхний ЭКГ (Дунджаар ~50 тохиолдол / жилд)
  • Улаан хоолойн ЭКГ(Дунджаар ~240 тохиолдол / жилд)
  • Холтер 24 цагийн ЭКГ (Дунджаар ~300 тохиолдол / жилд)
  • Артерийн Даралт хэмжих, Амбультораар
  • Тредмилийн ачаалалтайЭКГ (Дунджаар ~150 тохиолдол /year)
  • Пейсмекр суулгаж хяналтанд хамруулах (Дунджаар ~30 суулгалт/жил)
  • Монгол орны алслагдсан зүрх судасны төвүүдэд тогтмол телемедициний дэмжлэг
  • Оюутны сургалт болон резидэнси хөтөлбөр
  • Эрдэм Шинжилгээний судалгаа

Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төв

Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төв нь 4 их эмч, 4 сувилагч, 2 техникч, 2 инженерийн бүрэлдэхүүнтэй 2 CATH LAB-д 24 цагийн турш зүрхний хурц шигдээс, тархины харвалтын үеийн судсан дотуурх оношилогоо эмчилгээний тусламж үйлчилгээг цаг алдалгүй яаралтай үзүүлдэг. Жилд 2430 хүнд 9 төрлийн судсан дотуурх оношилогоо, 14 төрлийн судсан дотуурх эмчилгээг хийдэг.

 

Оношлогоонд:

 

  • Зүрхний титэм судасны оношилгоо
  • Зүрхний төрөлхийн гажигийн оношилгоо
  • Захын судасны оношилгоо
  • Том судасны цүлхэнгийн оношилгоо
  • Тархины судасны оношилгоо нийт 9-н төрлийн оношилгоо
Эмчилгээнд:
  • Зүрхний титэм судасны нарийсал бөглөрлийг стентээр тэлэх
  • Уушигний артерийн битүүрээгүй цоргыг шүхрээр хаах
  • Тосгуур хоорондын таславчийн цоорхойг шүхрээр хаах
  • Уушигны артерийн хавхлагийн нарийслыг баллонаар тэлэх
  • Тархины артерийн аневризм стент тавих
  • Тархины артерийн аневризм койлоор бөглөх
  • Тархины хавдарын судсыг бөглөх эмчилгээ
  • Тархины АВМ-ийг бөглөх эмчилгээ
  • Захын судсанд стент тавих
  • Савны хоргүй хавдарыг бөглөх
  • Бөөрний хавдрын тэжээгч судас бөглөх
  • Бөөрний судсаны нарийлыг стент тавиж тэлэх
  • Пейсмекр тавих (зүрхний хэм зохицуулагч суулгах)
  • Ресинхронизация эмчилгээ
  • Элэгний хавдрын тэжээгч судас бөглөх

Зүрх, судасны Мэс Заслын Тасаг

Монголд артерийн битүүгээгүй цоргыг боох мэс засал анх удаа 1958 онд хийгджээ.Зүрхний Мэс Заслын Тасаг 1969 онд албан ёсоор байгуулагдаж зүрх болон уушигны аппаратыг 1970 онд анх удаа зүрхний хагалгаанд хэрэглэсэн байдаг. Гүн хөргөлттэй нөхцөлд зүрх зогсоох аргыг 1969 оноос хэрэглэсэн. Австрали Улсын зүрхний мэс заслын багтай хамтарч цусны зохиомол эргэлтийн нөхцөлд титэм судасны мэс заслыг анх удаа 1987 онд хийж гүйцэтгэсэн. 1990 оноос хойш зүрхний мэс заслын баг нь Титэм судасны мэс заслыг хийсээр байна. Цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хүүхдийн зүрхний мэс заслыг анх удаа 2005 онд хийсэн.Судасны мэс засал нь зүрхний төрөлхийн гажгийн төгс болон хөнгөвчлөх мэс заслын дараа ихэвчлэн хийгддэг. 1-р хүснэгтээр 2007-2011 онд хийсэн мэс заслыг төрлөөр ангилан үзүүллээ. Зүрхний төрөлхийн гажгийн мэс засал сүүлийн 5 жилд буурсан байхад судасны мэс заслын тоо ихэссэн байна.

 

Зүрх, судасны мэс заслын тасаг 4 үндсэн чиглэлээр мэс засал хийдэг:

 

  • Зүрхний Төрөлхийн Гажиг (Артерийн битүүрээгүй цорго боох, тосгуур хоорондын таславчийн цоорхойг бүрэн засах, ховдлын таславчийн цоорхойн үед уушигны артерийг бөгжлөх мэс засал, бөгжийг авч ховдлын таславчийн цоорхойг засварлах мэс засал, хоёр-хөндийт баруун ховдол, хүндрээгүй Тетрад Фалло)
  • Зүрхний Хэрэх өвчин (хавхлага солих and хавхлага засах)
  • Бусад хагалгаа (Титэм судасны мэс засал, зүрхний хавдар,медиастин үүсгэвэр, зүрхний халдвар)
  • Судасны хагалгаанууд