Зөвлөх поликлиник

Зөвлөх поликлиник

ТҮҮХЭН ЗАМНАЛ
  • 1958 оны 5-р сарын 5-нд Эрүүлийг хамгаалахын яам, ХЭХГазрын шийдвэрээр хуучин хятад ажилчдын эмнэлгийн байранд дотор, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, арьс өнгө зэрэг 5 кабинеттай, 5 их эмч, 3 бага эмчтэй, ,Чингэлтэй хорооны хөдөлмөрчдийг харъяалан үйлчилдэг амбулатори байгуулагдсан. Тус амбулаторийг 1960 онд нарийн мэргэжлийн 11 их эмчтэй, мэс засал, дотор, мэдрэл, нүд, бөөр зэрэг үндсэн кабинетууд, рентген, лаборатори, физик эмчилгээ зэрэг туслах кабинетуудтай поликлиник болгон өргөтгөж III нэгдсэн эмнэлэгт шууд харъяалуулсан. 1960 оноос Улаанбаатар хотын Хоршоолол, Чингэлтэй, Толгойтын хороод, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Төв, Сэлэнгэ зэрэг 8 аймгийг харъяалан үйлчилж байв. 1962 оноос Улаанбаатар хотын Хоршоолол,Чингэлтэй, Төмөр замын хэсгийн эмнэлгүүд, Нарангийн амбулаторийг харъяалах болсон.
  • 1966 оноос дээрх аймгууд дээр Ховд аймгийг нэмэн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1-22, 32-44-р хороодын хөлөлмөрчдөд шууд үйлчлэхээс гадна Дархан хот, Налайх, Октябрийн район, Ажилчны районы эмнэлгүүдийг мэргэжлийн хувьд харъяалан зөвлөгөө өгч байх хуваарьтайгаар ажиллах болсон.
  • 1967 онд Улаанбаатар хотын хойд дүүргийг үйлчлэх тус поликлиникийн харъяа 4-р амбулатори нээгдэж ажилдаа орсон.
  • 1971 онд харъяа аймгуудыг 1-р нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгснөөр тус поликлиник нь Улаанбаатар хотын поликлиник болсон.
  • 1984 оны 4-р сард КН III эмнэлэг шинэ байранд орон тус поликлиник нь өргөжсөнтэй холбоотойгоор дотрын кабинетуудыг салган нарийн мэргэжлийн элэг цөс, уушиг, зүрхний кабинетууд нээгдсэн.
  • 1985 онд Зөвлөх поликлиник болж олон шинэ кабинедууд бий болсон үүнд элэг цөс, зүрх судас,мэдрэл, зүрхний мэс засал, мэдрлийн мэс засал, цус судлал, бөөр, урологи, эмэгтэйчүүд. мөн шүдний тасаг ажиллаж байсан. 1999 оноос хувийн эмнэлэгүүд үүсэж зарим нарийн мэргэжлийн кабинетууд бүрэн хувийн хэвшилд шилжсэн. Жишээ нь шүд, эмэгтэйчүүд гэх мэт. 2005 оноос Цахим бүртгэлд орж зөвлөх поликлиникийн үйлчилгээ дотоод сүлжээнд холбогдсон.

Г.Бадамцэцэг

Поликлиникийн эрхлэгч

Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч

  • 1994 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.

  • 2001 онд дотрын резинтурын сургалт

  • 2005 онд зүрх судасны эмчийн мэргэжил олгох сургалт

  • 2007 онд гастроэнтерологийн эмчийн мэргэжил олгох сургалт

  • 2008 онд хэвлийн хэт авиан оношилгооны эмчийн мэргэжил олгох сургалтуудад суралцаж төгссөн.

  • Солонгос, Герман, Сингапур улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдсан.

  • 1994 оноос дотрын болон гастроэнтерологийн эмчээр ажилласан.

  • 2015 оноос зөвлөх поликлиникийн эрхлэгчээр ажиллаж байна.

Төрөлжсөн мэргэжлийн 30 кабинеттайгаар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн зүрх судас, мэдрэлийн үндэсний лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Үзлэгийн кабинетүүд
  • Судас оношилгоо

  • Зүрх, судасны мэс засал

  • Зүрх судлал

  • Зүрхний судсан дотуурх оношилгоо

  • Зүрхний цахилгаан бичлэг

  • Хүүхдийн зүрхний мэс засал

  • Хэм судлал

  • Ревматологи

  • Мэдрэлийн мэс засал

  • Тархины судсан дотуурх оношилгоо

  • Мэдрэл судлал

  • Дуплексонографи

  • Допплерографи

  • Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ

  • Нүдний мэс засал

  • Нүдний даралт

  • Ерөнхий мэс засал

  • Хоол боловсруулах эрхтэн судлал

  • Дотоод шүүрлийн булчирхай

  • Бөөр судлал

  • Уушги судлал

  • Чих, хамар хоолойн мэс засал

  • Дуу авиа

  • Сонсгол

  • Сэргээн засах эмчилгээ

  • Урологи

  • Уламжлалт эмчилгээ