Сэргээн засах төв

Сэргээн засах төв

Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (ШУГТЭ)-ийн Сэргээн засах эмчилгээний тасаг нь 1959 онд Чингэлтэй хороонд эмнэлгийн амбулторит нээгдэж бага эмч Лхамжав удирдан гэрэл, цахилгааны 4 аппаратайгаар ажиллаж эхэлжээ. Ингээд 1961 оноос Нэгдсэн 3-р эмнэлгийн амбулаторит шилжин их эмч 1, бага эмч 1, сувилагч 5-н орон тоотойгоор өргөжиж тасгийн анхны эрхлэгчээр их эмч Н.Өлзийтөмөр ажиллаж байсан. 1964 оноос Ж.Янжин сувилагчийн мэргэжил эзэмшин 1974 онд их эмч Н.Кригизов зүүний курст суралцан мэргэжсэн нь тус тасгийн анхний мэргэжилтэн байв. 1980 оноос улам өргөжин их эмч, бага эмч, сувилагч, цахилгаан, биеийн тамир, иллэг, дулааны эмчилгээний хэлбэрүүдээр үйлчлэх болсон. 1985 оноос Зөвлөлт нөхдийн барьж байгуулж өгсөн барилга тоног төхөөрөмжин дээр түшиглэн ард түмэндээ нөхөн сэргээх эмчилгээ явуулж ирлээ.

АЛСЫН ХАРАА:

Сэргээн засах чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, чадварлаг хүний нөөцийг хөгжүүлж, эмчилгээний шинэ арга дэвшилтэт технологийг нэтрүүлэх

ЗОРИЛГО:

СЗЭТасаг нь орчин үеийн шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан сэргээн засах эмчилгээг чанартай, хүргэх зорилготой ажиллаж байна.

Тус тасагт зонхилон тохиолдох өвчин: цус харвалт, зүрх судасны эмгэг, хүзүү болон нурууны өвдөлт, амьсгалын замын эмгэг, чихрийн шижин, үе мөчний эмгэгүүд гэх мэт олон төрлийн өвчний үеийн сэргээн засах эмчилгээг үзүүлж байна.

ШУГТЭ–т ДЭМБ, Монголын мянганы сорилын сантай хамтран “Харвалт ба Зүрхний шигдээс”- ийн төслийн хүрээнд СЗЭТасагт хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл заслын эмчилгээний өрөөнүүдийг шинээр зохион байгуулсан. Мөн төслийн хүрээнд сэргээн засах эмчилгээнд хэрэглэгдэх орчин үеийн багаж тоног төхөөрөмжүүдээр эмчилгээ үйлчилгээгээ явуулж байна. Одоо тус тасагт цахилгаан эмчилгээ, гэрэл эмчилгээ, хөдөлгөөн засал эмчилгээ, хөдөлмөр засал эмчилгээ, хэл ярианы эмгэг засал, хийн дасгал, парафин эмчилгээ,татлага эмчилгээ, усан эмчилгээний төрлөөр сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Ашигтай загварын бүтээл /патент/:
  • Д.Отгонтуяа “Жирэмсэний эрт үеийн хордлогыг усан зүүгээр эмчлэх ашигтай загварын бүтээл” 2003 он /Гэрчилгээтэй/
  • Д.Отгонтуяа “Ургын буруу байрлалыг төөнүүр, дасгалын аргаар эмчлэх” ашигтай загварын бүтээл 2004 он /Гэрчилгээтэй/
  • Д.Отгонтуяа “Мэс заслын дараах гэдэсний саа саажилтыг зүү, цахилгаан эмчилгээгээр эмчлэх” ашигтай загварын бүтээл /Гэрчилгээтэй/ 2016 он
Сурах бичиг:
  • Сэргээн засалч эмч Д.Урангэрэл, “Физик эмчилгээ” сурах бичиг хянан тохиолдуулсан.
  • Сэргээн засалч эмч Д.Урангэрэл, С.Дэлгэрмаа, О.Батхүү, Б.Даваажав, С.Чинсанаа “ Харвалт ба зүрхний шигдээсийн сэргээн засах эмчилгээний удирдамж
  • Зонхилон тохиолдох өвчний сэргээн засах оношилгоо, эмчилгээний удирдамжА.Балжинням, Б.Болор, П.Отгонгэрэл, С.Дэлгэрмаа, Д.Цагаан, Ж.Энхсайхан, Г.Туяа...УБ 2009
  • Тархины харвалтын дараах бие даах чадварыг сайжруулах гарын авлага Орчуулсан: Д.Тулгамаа, Хянан тохиолдуулсан: Б.Болор, Д.Урангэрэл С.Дэлгэрмаа УБ 2013
  • Эрдмийн чуулган 2014 Хамтдаа бүтээсэн 60 жил Эмхэтгэн, хянан тохиолдуулсан: О.Батгэрэл, Д.Урангэрэл, С.Дэлгэрмаа, О.Батхүү,Д.Отгонтуяа, П.Отгонтогос, Г.Раднаа УБ 2014
Боловсруулсан гарын авлага:
  • Сэргээн засалч эмч Д.Урангэрэл ”Артерын даралтаа хамтдаа хяная” зөвлөмж
  • Сэргээн засалч эмч Д.Урангэрэл “Мөч тайралтын үеийн хөдөлгөөн засал эмчилгээ”-ний гарын авлага
  • Сэргээн засалч эмч Д.Урангэрэл “Тархины саатай хүүхдийн гэрээр хийх энгийн дасгалын зөвлөмж”
  • Сэргээн засалч эмч Д.Урангэрэл, О.Батхүү “Чихрийн шижин өвчний сэргээн засах эмчилгээ”-ний гарын авлага
  • Сэргээн засалч эмч Д.Урангэрэл, С.Чинсанаа “Зүрхний титэм судасны мэс заслын дараах Сэргээн засах эмчилгээ”-ний гарын авлага
  • Сэргээн засалч эмч Д.Урангэрэл, О.Батхүү “Харвалттай өвчтөнүүдийн гэрийн дасгалын хөтөлбөр” гаргасан
  • Сэргээн засалч эмч Б.Даваажав “Үений далайц булчингийн хүчний дасгалын арга техник” гарын авлага
  • Сэргээн засалч эмч Д.Урангэрэл “Үений сэргээн засах эмчилгээ"-ний гарын авлага
  • Сэргээн засалч эмч С.Дэлгэрмаа “Нуруу нугасны гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ” гарын авлага
  • Сэргээн засалч эмч Д.Урангэрэл “Бөөрний өвчний үеийн сэргээн засах эмчилгээ” гарын авлага
  • Сэргээн засалч эмч Б.Даваажав “Тархины харвалттай өвчтөнийг зөв байрлуулах“ гарын авлага
  • Сэргээн засалч эмч Б.Даваажав ”Тархины харвалтын дараах идэвхигүй хөдөлгөөний дасгалууд” гарын авлага
  • Сэргээн засалч эмч Б.Даваажав “Харвалтын дараа өвчтөн өөрөө хийх дасгалууд” гарын авлага9
  • Сэргээн засалч эмч Д.Урангэрэл “Зүрхний шигдээсийн дараах хөдөлгөөн засал эмчилгээ” гарын авлага
  • Сэргээн засалч эмч Д.Урангэрэл, О.Батхүү “Гемодиализийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ" гарын авлага