Сувилахуйн алба

СУВИЛАХУЙН АЛБА

Сувилахуйн алба нь 2000 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сувилагч, тусгай мэргэжилтний сувилахуйн тусламж үйлчилгээний талаар хэрэгжүүлж буй бодлого хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, сувилахуйн гардан үйлдлийн стандарт удирдамжийн хэрэгжилт, хүний нөөцийг төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлж сувилагч тусгай мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тулгуурласан сувилахуйн тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлэх ажлуудыг байгууллагын үндсэн зорилго, зорилттой уялдуулан мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна. Сувилагч тусгай мэргэжилтний боловсролын түвшин 2021 оны байдлаар магистр сувилагч 2%, баклавар сувилагч 50%, дипломын сувилагч 48%, зөвлөх зэргийн сувилагч 0,3%, тэргүүлэх зэргийн сувилагч 20,8%, ахлах зэргийн сувилагч 13,5% мөн 20 туслах сувилагчтай ажиллаж байна. Мөн улсын хэмжээнд эмнэл зүйн чиглүүлэх багш 5, эмнэл зүйн сургагч багш 20 сувилагч бэлтгэгдсэн. 2018-2021 онд төрөлжсөн сувилахуйн чиглэлээр 121 сувилагч суралцаж нарийн мэргэжил эзэмшсэн. Эмнэл зүйн сургагч багш нар төгсөлтийн дараах сувилагч мэргэжилтний төрөлжсөн нарийн мэргэшил эзэмшүүлэх сургалтыг 6 чиглэлээр удирдан явуулж байна.

АЛСЫН ХАРАА:

Хүн амд үзүүлж буй сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах сувилагч тусгай мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэн олон улсын жишигт хүргэх, ажил мэргэжлээрээ салбартаа тэргүүлэх сувилахуйн алба болох

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Сувилахуйн тусламжийн чанарыг дээшлүүлж мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, сувилагч, тусгай мэргэжилтний хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах ажлын цагийг үр бүтээлтэй ашиглахад нэгдсэн удирдлагаар хангах, тэдний мэдлэг чадвар, хүний төлөө гэсэн хандлагыг дээшлүүлхэд оршино.

ЗОРИЛТ

Нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан сувилахуйн тусламж үйлчилгээг аюулгүй эрсдэлгүй орчинд чанарын өндөр түвшинд үзүүлж орчин үеийн ололтуудыг нотолгоонд суурилсан судалгаатай хослуулж сувилахуйн тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэх

Албаны бүтэц: Албаны дарга - 1, Дотор мэдрэлийн тасаг хариуцсан арга зүйч - 1, Эрчимт эмчилгээ мэс заслын тасаг хариуцсан арга зүйч - 1, Сувилахуйн гардан үйлдлийн стандарт, тусгай мэргэжилтэн хариуцсан арга зүйч - 1 бүрэлдхүүнтэйгээр ажиллаж байна.

Д.Тунгаамаа

Албаны дарга
  • 1988 он Говь-Алтай аймгийн АУДС-ийг төгссөн.

  • 1988 - 1995 онд ГАА-ийн Тонхил сумын эмнэлэгт эх баригч, бага эмч

  • 1995 -1999 онд П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн Бөөр дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт ахлах сувилагч

  • 1999 - 2010 онд тус эмнэлгийн Сувилгааны албанд ерөнхий сувилагч

  • 2010-2015 онд сувилгааны албанд сувилахуйн арга зүйч

  • 2012 онд ЭЗБДС-ийг төгссөн.

  • 2015 оноос одоог хүртэл сувилахуйн албаны даргаар ажиллаж байна.

Албаны бүрэлдэхүүн
  • Н.Отгонжаргал - Сувилахуйн арга зүйч, сувилахуйн бакалавр

  • Н.Гэрэлтуяа - Сувилахуйн арга зүйч, сувилахуйн бакалавр

  • М.Лхагвамаа - Сувилахуйн арга зүйч, сувилахуйн бакалавр

  • Н.Баасанжаргал - Сувилахуйн арга зүйч, сувилахуйн бакалавр

Эмнэлгийн даргын А/45 тоот тушаалын дагуу Төрөлжсөн сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Үйл ажиллагааны чиглэл
  • Төв эмнэлгийн хөгжлийн стратеги, бодлогод уялдуулан албаны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх
  • Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарын хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх
  • Байгууллагын хэмжээнд сувилахуйн тусламж, үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангах, хянах, заавар зөвлөгөө өгөх
  • Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимын хэрэгжилтэд хяналт тавих
  • Чанарыг тасралтгүй дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах
  • Сувилагч тусгай мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг болно
эрдэм судлалын бүтээлүүд:
  • 2009 онд Эрдэм-2009
  • 2010 онд Эрдэм-2010
  • 2010 онд Хамтдаа хөгжсөн 10 жил
  • 2011 онд Нотолгоонд суурилсан судалгаа
  • 2012 онд Нотолгоонд суурилсан судалгаа
  • 2013 онд Шастины сувилахуй
  • 2014 онд Шастины сувилахуйн
  • 2015 онд тархины хардалтын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл үндэсний анхдугаар семинарын гарын авлага
  • 2016 онд Зүрхний эмгэгийн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл үндэсний хоёрдугаар семинарын гарын авлага
  • 2018-2021 онд 7 чиглэлийн 232 төрлийн сувилахуйн тусламж үйлчилгээнд шаардагдах баримт бичгийг шинэчлэн боловсруулсан.
  • Төрөлжсөн сувилахуйн гарын авлага - 3
  • Аюулгүй ажиллагааны гарын авлага - 1
  • Эрсдэлийн паск, энгэрийн тэмдэг, яаралтай эм тарианы байршил, сувилагч дуудах хонх, камержуулалт зэргээр бүрэн хангагдсан.
  • Тасаг хооронд эмчлүүлэгчийг хүлээлгэн өгөх хүлээн авах зааврыг гаргасан,
  • 23 тасгийн сувилагчийн постод сувилагчийн мэдвэл зохих зүйлийн жагсаалтыг гаргаж сувилагчийн постод байршуулсан.
  • Гамшгийн үеийн иж бүрдлийг 23 тасагт байршуулсан.
  • Сувилагчийн ажлын байрны алтан дүрэм, сувилагчийн зөвлөмж байршуулсан.
  • Эмийн олон улсын нэршлийг хэрэглэх арга аргачлалтай гаргасан.
  • Хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа 12, сувилахуйн тусламж үйлчилгээний заавар 4 чиглэлээр 44 заавар, эмнэл зүйн хөтөч 6 боловсруулж эмнэлгийн даргын тушаалаар батлуулсан.
Хэвлэн нийтлүүлсэн бүтээлүүд, гарын авлага:
  • Төрөлжсөн сувилахуйн тусламж гарын авлага
  • Цагаан мөгөөрөн хоолойд гуурс тавих арга
  • Тархины харвалтын сувилахуйн удирдамж гарын авлага
  • Уушигны мэргэшсэн сувилагчийн гарын авлага
  • Зүрхний шигдээсийн сувилахуйн удирдамж гарын авлага
  • Ахмадын сургаал алт
  • Анхны арван нэг зэрэг бүтээлүүдийг гаргасан байна
  • Анхны арван нэг зэрэг бүтээлүүдийг гаргасан байна