Албаны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, эмзүйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, аюулгүй, эдийн засгийн үр ашигтай эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангах, эмийн жор бичилт, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх, нян эмэнд тэсвэржихээс урьдчилан сэргийлэх, шинэ эмийг эмчилгээнд нэвтрүүлэх, эмч, мэргэжилтэн, эмчлүүлэгчийг эмзүйн мэргэжлийн мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд 335 нэр төрлийн эм, 40 нэр төрлийн уламжлалт эм, 185 нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, 20 нэр төрлийн ариутгал халдваргүйтгэлийн бодис, 8 нэр төрлийн цус, цусан бүтээгдэхүүн, 219 нэр төрлийн урвалж оношлуур, 2 нэр төрлийн хий, 236 нэр төрлийн эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хангаж ажиллаж байна.
Эмнэлзүйн эмзүйн шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлж олон улсын түвшинд хүрсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд дэмжих үүрэг бүхий Монгол улсын эрүүл мэндийн салбарын жишиг Эмзүйн алба болох
Үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцсэн чанартай, хариуцлагатай эмзүйн тусламж үйлчилгээг үзүүлэхэд оршино
Хүнлэг чанар, ёс зүй
Найдвартай, тэгш, шударга үйлчилгээ
Мэргэжлийн өндөр ур чадвар
Ахмад үе, залгамж халаа
Тус алба нь эмнэлзүйн эмзүйчдийн баг буюу эм олгох, эм найруулах, нөөцийн гэсэн 3 хэсэгтэй, эм зүйч 13, эм найруулагч 1, ариутгагч 1, шил угаагч 1 бүгд 16 орон тоотой бөгөөд Эмзүйн ухааны магистр 5, Удирдлагын ухааны магистр 1, тэргүүлэх зэрэгтэй эм зүйч 2, ахлах зэрэгтэй эм зүйч 2 ажиллаж байна.
ЭЗУ-ны магистр, докторант, МУ-ын тэргүүлэх зэрэгтэй эм зүйч
2000 онд АУИС-ийн эмзүйн анги төгссөн.
2001 онд Клиник эм зүйчийн мэргэжил олгох курс, АУИС төгсөлтийн дараах сургалт
2009 онд Эмзүйн албаны зохион байгуулалт чиглэлээр, ЭМШУИС төгсөлтийн дараах сургалт
2013 онд Харвалтын үеийн эмзүйн тусламж чиглэлээр БНСУ-ын Ионсей их сургуулийн эмнэлэгт тус тус мэргэжил дээшлүүлсэн
2000 оноос өнөөг хүртэл ШУГТЭ-т ажиллаж байна
М.Уранчимэг - Эм зүйчийн ахлах зэрэг
Ч.Цэцгээ - Эм зүйчийн ахлах зэрэг
Ө.Баярзол - Эмзүйн ухааны магистр, Эм зүйчийн ахлах зэрэг
Я.Цээлэй - Эмзүйн ухааны магистр
Д.Даваадалай - Эмзүйн ухааны магистр, Эм зүйчийн ахлах зэрэг
Ч.Энх-Амгалан - ЭЗШУИС-ийн магистрант
Э.Хөгжил - Эм зүйчийн ахлах зэрэг
Б.Уянга - АШУҮИС-ийн магистрантур
О.Нямцэцэг - Эмзүйчийн ахлах зэрэг
Л.Лхамсүрэн - ахлах зэргийн лаборант
Б.Маралмаа - Удирдлагын академийн магистрантур
Г.Бадамханд - Эм зүйч
2005 оноос Эмнэлгийн даргын тушаалаар Эмзүйн алба болон өргөжиж, албаны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, эмзүйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, аюулгүй, эдийн засгийн үр ашигтай эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангах, эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, эмийн жор бичилт, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх, нян эмэнд тэсвэржихээс урьдчилан сэргийлэх, шинэ эмийг эмчилгээнд нэвтрүүлэх, эмч, мэргэжилтэн, эмчлүүлэгчийг эмзүйн мэргэжлийн мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.
Нийт 26 тасаг нэгжийг 328 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслээр хангадаг.
Эмчлүүлэгчдэд эм олгох үйл ажиллагаа “нэгж тун” - гийн системээр явагдаж байна.
Эм найруулах тасагт мэс засалд болон ариутгал халдваргүйжүүлэх зориулалтаар хэрэглэгдэх орчин үеийн уусмалуудыг технологи, стандартын дагуу бэлтгэж байна.
Эм зүйн тусламж үйлчилгээг тасралтгүй, жигд, хүртээмжтэй хүргэх зорилгоор эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажил байнга хийж байна.
Эмзүйн албаны гол чиг үүргийн нэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуураар тасралтгүй, жигд хүртээмжтэй хангах үйл ажиллагаа юм. Уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур худалдан авах тендерийг холбогдох хуулийн дагуу зохион байгуулдаг бөгөөд жилдээ 35 орчим эм ханган нийлүүлэх байгууллагатай хамтран ажиллаж байна.
Эмзүйн алба нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай 510 нэр, төрлийн 4,3 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, 208 нэр төрлийн 9,4 тэрбум төгрөгийн өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгддэг эмнэлгийн хэрэгсэлээр тасралтгүй ханган ажиллахын зэрэгцээ эм найруулах хэсэгт 6 нэр төрлийн дотуур хэрэглэх уусмал, 5 нэр төрлийн гадуур хэрэглэх уусмал, 8 нэр төрлийн халдваргүйжүүлэх уусмал болон нүд, чих, хамрын дусаалга, эмульс зэргийг найруулан бэлтгэж байна.
Түүнчлэн эмнэлзүйн эмзүйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, чанар хүртээмжийг нь дээшлүүлэх, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд хүргэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд чиглэсэн эмийн зохистой хэрэглээний мэдлэг, дадал олгох сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулахын зэрэгцээ эмийн аюулгүй байдал, зохистой хэрэглээ, хангамж, хүртээмжтэй холбоотой бүхий л чиглэлээр эрдэм, судалгааны ажлыг хийж гүйцэтгэдэг.