Мэдээлэл технологийн алба нь албаны дарга Г.Энхболд, телемедицин техник хангамж хариуцсан инженер Г.Өлзий-Эрдэнэ, Сүлжээ эмбедэд систем хариуцсан инженер Б.Доржрагчаа, Програм хангамж, өгөгдлийн сангийн аюулгүй байдал хариуцсан инженер Д.Найдансүрэн гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр програм хангамж, техник хангамж, гадаад болон дотоод сүлжээ, цахим хуудасны шинэчлэлт, график дизайн, эмнэлгийн үйлчилгээний төрөлжсөн програм хангамжууд, тэдгээрийн сургалт, зөвлөгөө, шинэ технологи, шилдэг шийдлүүд эрэн сурвалжлах, нэвтрүүлэх, эмнэлгийн програм хангамж, техник хангамжийн засвар үйлчилгээ болон мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлого, дэлхийн мэдээллийн технологийн хөгжил, шинэчлэлийн бодлоготой уялдуулан Төв эмнэлгийн мэлээллийн технологийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах, хөгжлийн стратеги тодорхойлох, үйл ажиллагааны төлөвлөгөөг шат дараатайгаар төлөвлөн хэрэгжүүлэх, хяналт тавих, үр дүнг тооцох чиг үүргийг хэрэгжүүлж, үнэн бодит, шаардлагатай мэдээллээр бүх түвшний удирдлагыг ханган ажиллана.
2003 онд Завхан аймгийн "Дэвшил" 10-н жилийн сургуулийг төгссөн.
2007 онд АШУҮИС-ийн сургуулийг "Эрүүл мэндийн мэдээллийн технологич" мэргэжлээр төгссөн.
2008-2015 онд Сувилахуйн сургуулийн Мэдээллийн технологийн албаны инженер, албаны даргаар ажилласан.
2015 оноос одоог хүртэл тус эмнэлгийн Мэдээллийн технологийн албаны даргаар ажиллаж байна.
Г.Өлзий-Эрдэнэ - Техник хангамж, Телемедициний үйлчилгээ хариуцсан инженер
Б.Доржрагчаа - Эмбеддэд систем, сүлжээ хариуцсан инженер
Д.Найдансүрэн - Програм хангамж, Мэдээллийн сервер, Өгөгдлийн сангийн аюулгүй байдал хариуцсан инженер
С.Номин-Эрдэнэ - МТ-ийн инженер