Захиргаа, хүний нөөцийн алба

Захиргаа, хүний нөөцийн алба

1986 онд тус эмнэлгийн шинэ барилга ашиглалтанд орж 1995 он хүртэл боловсон хүчин, зааварлагч гэсэн нэг орон тоотойгоор ажиллаж байгаад 1995 оноос эхлэн тус эмнэлгийн клиник, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг цогц болгох салбарын яамны шийдвэрийн дагуу АУДуС, АУХ-ийн үйл ажиллагаа, боловсон хүчнийг нэгтгэснээр 700 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, багш нараар өргөтгөн “Хүн хүчний алба” болгон зохион байгуулаж, албаны дарга, туслах, бичээч, бичиг хэрэг хөтлөгч, номын санч, архивч, олон нийтийн ажил зохион байгуулагч, захиргааны ахлах бага эмч, цаг бүртгэгч, хуулийн зөвлөх (гэрээгээр) гэсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн байна.

2003 оноос “Хүний нөөцийн хөгжлийн алба” нэртэй болж, 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр, 2020 оноос эхлэн “Захиргаа, хүний нөөцийн алба” нэртэй албаны дарга, менежер, арга зүйч, бичиг хэргийн эрхлэгч, архивч, даргын туслах, ХАБЭА-н ажилтан гэсэн 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллгагаагаа явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлага бүхий зохистой тооны мэргэжлийн хүний нөөцийг хэрэгцээтэй газар, шаардлагатай хугацаанд бүрдүүлэх, бэхжүүлэх, сонгон шалгаруулах, ирээдүйн хэрэгцээг тодорхойлох, идэвхжүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх хүний нөөцийн удирдлагын цогц үйл ажиллагааг хүргэхэд оршино.

АЛБАНЫ БҮТЭЦ
  • Албаны дарга-1
  • Хүний нөөцийн менежер-1
  • Хүний нөөцийн арга зүйч-2
  • Албан хэргийн менежер - Даргын туслах-1
  • Бичиг хэргийн эрхлэгч-1
  • Архивын ажилтан-1
  • ХАБЭА-н ажилтан-1

Бадарч АЛЬГИРМАА

Албаны дарга
  • Хүний нөөцийн мэргэшсэн менежер

  • Төрийн удирдлагын магистр

  • Эрүүл мэндийн удирдлагын ахлах зэрэг/

Үйл ажиллагааны чиглэл
  • Байгууллагын хүний нөөцийн хэрэгцээ, хөдөлгөөнийг судлах, бүрдүүлэх хангах баримталж буй бодлого, хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулах, зохион байгуулах, мэдээлэх
  • Байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг хууль тогтоомжийн дагуу зохицуулах, тушаал дүрэм журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах
  • Байгууллагын албан хэрэг хөтлөлт, харилцсан бичиг, архивын лавлагаа үйлчилээг хариуцан зохион байгуулах
  • Ажилтнуудын хувийн хэрэг, тоо бүртгэлийг хөтлөх, лицензийн сунгалтын үйл ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа сургалтыг хариуцан зохион байгуулах
  • Удирдлагын зөвлөлийн хурлын бэлтгэл, гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах
  • Байгууллагын орон тооны бус комисс, зөвлөлийг бүрэлдэхүүнд орж ажиллах, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах, чиглүүлэх