
Зүрх судасны үндэсний төв нь 33 эмч, 4 туслах эмч, 46 сувилагч мэргэжилтэнтэйгээр жилдээ 80,000 гаруй үйлчлүүлэгчид амбулаторийн тусламж, 6,500 гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, 34,000 орчим зүрхний цахилгаан бичлэг, 11,000 гаруй зүрхний өнгөт допплер хэт авиа оношилгоо, 3,600 гаруй ачаалалтай зүрхний бичлэг, 1,700 гаруй 24 цагийн зүрхний бичлэг, 600 орчим улаан хоолойгоор дамжуулан зүрхний хэт авиан оношилгоо, 3’800 гаруй захын судасны допплерграфи, 100 гаруй налуу ширээний сорил, 3,400 гаруй хүнд судсан дотуурх титэм судсан дотуурх оношилгоо, 2,200 орчим хүнд судсан дотуурх титэм судсан дотуурх ангиопластик эмчилгээ, 350 орчим пейсмекер суулгах эмчилгээ, 220 аблаци, төрөлхийн гажгийн судсан дотуурх эмчилгээ 60 орчим, 390 гаруй зүрхний нээлттэй мэс засал хийдэг томоохон институт болж хөгжжээ.