СУРГАЛТ, ХӨГЖИЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА
Танилцуулга
Сургалт, хөгжил, хамтын ажиллагааны алба нь төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлгийн үндсэн үйл ажиллагааны гол чухал хэсэг болох эмнэлзүйн сургалт, эмнэлзүйн эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг байгууллагын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөний хүрээнд төлөвлөлт, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг.
Эмнэлзүйн сургалтын үйл ажиллагаа тус албаны үндсэн үйл ажиллагааны нэг чиглэл болох ба энэ хүрээнд эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалт (OJT, Off JT), төгсөлтийн дараах үндсэн, төрөлжсөн мэргэшлийн болон дээшлүүлэх сургалт, эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны, урт, богино хугацааны гадаад сургалтууд багтдаг бөгөөд эмнэлгийн 810 үндсэн ажилтан, нэгээс гурван жилийн хөдөлмөрийн гэрээтэй 230 гаруй дадлагагжигч эмчийн ажлын байран дээр сурч хөгжих үйл ажиллагааг бодлого, төлөвлөлт, хэрэгжилтээр ханган ажиллаж байна.

Бүтэц, бүрэлдэхүүн:

  • Албаны дарга Т.Гэрэлчимэг АУ-ны магистр, ЭМУЗБ-ын ахлах зэрэг
  • Сургалтын арга зүйч – Х.Отгонжаргал ФШУ-ны магистр,
  • Төгсөлтийн дараах сургалтын арга зүйч – Б.Энхзул

Үйл ажиллагаа:

  1. 1. Ажлын байрны тасралтгүй сургалт /гадаад, дотоод/
  2. 2. Төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалт /үндсэн мэргэшил, төрөлжсөн мэргэшил болон мэргэжил дээшлүүлэх/
  3. 3. Эрдэм шинжилгээ, судалгаа
  4. 4. Гадаад, дотоод хамтын ажиллагаа
  5. 5. Номын сангийн үйл ажиллагаа
  6. 6. Олон нийтийн мэдээлэл харилцаа, нийгмийн сүлжээ

Тус алба нь нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн судалгаа шинжилгээний чанарыг сайжруулах, судалгааны үр дүнг эмнэлзүйд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх, эмнэлзүйн судалгааны тэргүүлэх чиглэлүүдээр олон улстай хамтарч ажиллах, шинжлэх ухааны судалгааны төсөл болон хамтарсан судалгааны тоог нэмэгдүүлэх байгууллагын эрдэм шинжилгээ судалгааны хөгжлийн үндсэн бодлогын хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлж сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр үндэсний хэмжээний томоохон 5-6 удаагийн эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулж, байнгын судалгаа хийдэг, судлаач сэтгэлгээтэй эмчийн эзлэх хувийг нийт эмч, эмнэлгийн мэргэжилтний 50%-д хүргэн, тэдний 350 гаруй судалгааны бүтээлийг төрийн судалгааны платформд бүртгүүлэн, эмч эмнэлгийн мэргэжилтний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллаж байна.