П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх Судлалын тасаг нь 1961 онд дотрын III тасаг нэртэйгээр анх түүхэн замналаа эхлүүлж байсан билээ. Тасгийн анхны зөвлөх эмчээр эрдэмтэн эмч Но.Дондог ажиллаж зүрхний цахилгаан бичлэгийг оношлогоонд нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн байдаг.
1961 оноос зүрх судасны чиглэлээр 30 ортойгоор зүрхний эмгэгтэй өвчтөнийг мэс засалд бэлтгэх, мэс заслын дараах өвчтөнийг эмчлэх зорилготой Дотрын III тасаг буюу “Зүрхний эмгэг судлалын тасаг” болж анхны тасгийн эрхлэгч нь Ж.Саран эмч ажиллаж байлаа. Шинээр бий болсон тасгийн үйл ажиллагааг жигдрүүлэх, мэргэжлийн эмч сувилагч бэлтгэх, хамт олноо удирдан зохион байгуулах хүнд хэцүү үед одоогийн тасгийн үндэс суурийг тавих их ажлыг Ж. Саран эрхлэгчтэй хамт олон амжилттай хийж гүйцэтгэсэн юм.
2021 оноос Л.Арьяасүрэн эрхлэгчтэй тасаг эрүүл мэндийн салбарын хамгийн сорилт ихтэй 2 жилийг буюу коронавирусийн цар тахлын он жилүүдийг битүү хувцастай, ачаалал ихтэй, хүнд үеийг өөрсдийн өөдрөг үзэл, шаргуу хөдөлмөр, зүтгэлээр туулж давсан юм. Нийт ажилчдын 70% нь залуу бүрэлдэхүүн байсан тул зүрхний мэргэшсэн шилдэг багийг чадавхижуулах, “Нэгийн араас нэг” шавилан сургах тогтвортой хөгжлийг хангах, зүрхний оношлогоо эмчилгээний удирдамж, заавруудыг боловсруулах, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бүх сургалт, судалгаа, эмнэл зүйн хурал, олон улсын хурлыг цар тахалтай холбоотой онлайнаар суралцаж чадавхижих эрчимтэй ажлууд өрнөж байлаа.
2023 оноос эхлэн зүрхний шигдээсийн тасаг, зүрх судлалын тасгийн эмч нар сэлгэн ажиллаж эхэлсэн бөгөөд тус хоёр тасгийн эмч нарыг ахисан шатны зүрхний улаан хоолойн хэт авиан шинжилгээг хийлгэж, дагалдуулан сургасаар байна. Зүрх судлалын тасаг нь зүрхний нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэн гаргах, зүрхний хэт авиан шинжилгээний сургалтын бааз болж ажиллахын зэрэгцээ УХТЭ, УНТЭ-ийн эмч нарыг мөн зүрхний улаан хоолойн хэт авиан шинжилгээний сургалтанд сургасан. Тасгийн зөвлөх эмч Н.Байгалмаа ЭХЭМҮТ-д зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ “Иргэний нисэх”-ийн газарт эмчээр ажилладаг.
Зүрх судлалын тасаг нь нийт 12 эмч, 9 сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Эмч нар:
Сувилагч нар:
Тасгийн нийт ажилчдаас клиникийн профессор-3, АУ-ы докторант-2, АУ-ы магистр-11, боловсролын магистр-1, АУ-ы магистрант-2, МУ-н зөвлөх зэргийн эмч-1, ахлах зэргийн эмч-1, тэргүүлэх зэргийн эмч-3, ахлах зэргийн сувилагч-4 ажиллаж байна.
Хэвтэн эмчлүүлэх 40 ор, амбулаторийн 3 кабинет, үйл оношилгооны 4 кабинет ажиллуулж эх орондоо Зүрх судасны лавлагаа тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.
Тус тасгийн түүхийг бүтээлцэж, ард иргэдээ эдгэрүүлэн, технологийн дэвшлийг эх орныхоо хөрсөнд буулган зүтгэж явсан ахмад үе, дунд үе, болон өнөөгийн залуу эмч нараа нэрлэвэл: Х.Цэрэннадмид, Ц.Нанжид, Р.Намжирмаа, Г.Туяачимэг, н.Бөндгөр, Б.Эрдэнэцэцэг, Б.Эрдэнэчимэг, Л.Эрдэнэчимэг, н.Оюунбилэг, Д.Молоргэрэл, Х.Туяа, Б.Туул, Д.Мөнгөнчимэг, Н.Байгалмаа; Л.Арьяасүрэн, Х. Мөнгөн-Өлзий, С.Билэгт, Х.Батмягмар, Б.Нандинцэцэг, Д.Эрдэмбилэг, Ч.Гэрэлтуяа, Ө.Ганчимэг, Д.Батнаран, Ц.Батзаяа, Н.Наранцацрал; Ц.Одгэрэл, О.Мөнхсувд, Ц.Цолмон, Г.Нуржанар, Г.Туул, Т. Энхчимэг, Л.Бямбасүрэн, Б.Оюундарь, Д.Еркежан, Г.Сүх-Эрдэнэ, Э.Цэцэгсүрэн, Ү.Халиун, С.Зориг нар байна
Тасгийн эмч нараас зүрхний хавхлагын багт 9, төрөлхийн гажгийн багт 1 , зүрхний дутагдлын багт 2 эмч тус тус ажиллаж байгаагийн зэрэгцээ төсөл хэрэгжүүлэх ажлын хэсэгт ажиллах, олон улсын удирдамжуудыг орчуулан эмнэл зүйд нэвтрүүлэх, ЭМЯ-ны сайдын тушаалаар заавар боловсруулах ажлын хэсэгт томилогдон ажиллаж байна.
Зүрх судлалын салбарын дэвшилтэт техник технологи, нотолгоонд суурилсан эмчилгээ оношилогооны шинэ арга барилыг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байгаагийн хувьд дараах оношилгоо, эмчилгээний аргуудыг хийж гүйцэтгэж байна.
– Зүрхний 3D хэт авиан шинжилгээ
– Эмтэй стресс зүрхний хэт авиан шинжилгээ
– Зүрхний улаан хоолойн хэт авиан шинжилгээ
– Зүрхний ачаалалтай бичлэг
– 24 цагийн ЗЦБ-ийн шинжилгээнүүдийг хийж байна.
Тасгийн их эмч Б.Нандинцэцэг зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхойн судсан дотуурх мэс засал эмчилгээ, хавхлагын багийн ахлагч их эмч О.Мөнхсувд багийн гишүүдийн хамт зүрхний хавхлагын эмгэгтэй үйлчлүүлэгчдийн оношилгоо, эмчилгээ, мэс заслын заалтыг гаргаж, мэс заслын өмнөх болон дараах хяналтыг хийхэд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Мөн зүрхний эмч нарыг шат дараатайгаар титэм судсан дотуурх оношлогоо, эмчилгээ хийлгэж, сургаж байна /О.Мөнхсувд,Ц.Цолмон/.
Зүрхний шигдээсийн тасаг болон зүрх судлалын тасгийн эмч нарыг ахисан шатны зүрхний улаан хоолойн хэт авиан шинжилгээг хийхэд сургаж байна /О.Бадамсүрэн, Г.Мижидсүрэн, О.Мөнхсувд, Л.Бямбасүрэн/.
2001 оноос хэрэгжиж эхэлсэн Люксембургийн Их Гүнт улс болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын гэрээгээр Зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах 5 удаагийн төсөл тус тасгийг түшиглэн хэрэгжиж байгаа нь зүрх судлалын хөгжлийн түүхэнд онцгой хувь нэмэр оруулж хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн. 4 үе шат хэрэгжиж дуусах хугацаанд төслийн хүрээнд өнгөт хар цагаан эхо 6, өнгөт допплерт зүрхний эхо 38, 24 цагийн холтер ЗЦБ 8, зүрхний ачаалалтай бичлэгийн аппарат 9; Зүрхний цахилгаан бичлэг, автомат даралт хэмжигч аппарат, тариа болон дуслын шахуурга, дефибриллятор, компьютерийн иж бүрдэл зэрэг шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээр 31 эмнэлгийг 3 удаагийн нийлүүлэлтээр хангаж бүх аймаг дүүрэгт тропонин, ди-даймер, NT-proBNP, диабетийн оношлогоог хийх боломжийг бүрдүүлж, гадаадын мэргэжилтэн урьж үе шаттай сургалтууд хийсэн нь үр дүнгээ өгч зүрхний эмч нар оношлогооны тоног төхөөрөмжүүд дээр ажиллах ур чадвартай болж зүрхний оношилгоо эмчилгээ шинэ шатанд гарахад асар их нөлөө үзүүлсэн юм.
Өнөөдөр тус тасгийн их эмч Л.Арьяасүрэн, С.Билэгт, Б. Нандинцэцэг нар зүрхний улаан хоолойн хэт авиан шинжилгээ, ачаалалтай, тодосгогчтой, страйн, бодит 3D, мэс ажилбарын үеийн зүрхний хэт авиан шинжилгээ зэрэг орчин үеийн аргуудыг бүрэн эзэмшиж өдөр тутамдаа хэрэглэн ажиллаж байна.