
Өнгөрсөн хугацаанд аяны хүрээнд нийтдээ 21 аймгийн 61000 гаруй иргэнд зүрх судасны өвчлөл, цусны даралт ихсэлтийн эрсдлийн үнэлгээ, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоог хийж, орон нутгийн 1500 гаруй эмч, мэргэжилтнүүдийг ажлын байран дээрх чадавхжуулах сургалтанд хамруулж, тэдний ур чадварыг дээшлүүлж, мэргэжил арга зүйн дэмжлэг өгч ажилласан байна.