Түүхэн замнал

Түүхэн замнал

60 жилийн түүхэнд III эмнэлгээс үүсгэн байгуулагдсан эмнэлгүүд:

  • 1955 онд Ясны сүрьеэг анагаах больниц
  • 1959 онд Хүүхдийн төв эмнэлгийн мэс засал ба бөөрний тасаг
  • 1960 онд Уушины мэс заслын тасаг
  • 1960 онд Улсын цацраг туяа эмнэлэг
  • 1961 онд Клиникийн I эмнэлгийн гэмтэл согогийн тасаг
  • 1961 онд Цацраг туяа ба нүүрний тасаг
  • 1963 онд Цусны төв станц, Клиникийн I эмнэлгийн эрүү нүүрний
  • Нүдний клиник
  • 1985 онд Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг
  • 2006 онд Геронтологийн үндэсний төв зэрэг салбарлан гарч өөрийн гэсэн хөгжлийн түүхээ бичих түүхэн намтартай, тус тусдаа байртай, улсын чанартай, хот хөдөөгийн нийт хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, том эмнэлэг, төвүүд болтлоо өргөжин хөгжсөнийг дурьдахад таатай байна.
Анхны үүсэл, сууриа олж ядан байсан анхны эмнэлгийн байгууллагыг /Ардын цэргийн/ зохицуулах ардын эрүүлийг хамгаалах төлөөлөгчийн газрыг 1925 оны 10-р сарын 25-нд Дотоод явдлын яамны дэргэд байгуулсан нь тус оронд шинжлэх ухааны эмнэлэг хөгжүүлэх замыг ардын төрөөс тавьсан эхний арга хэмжээний нэг алхам байлаа. Ингэж 1925 оны 10-р сарын 25-нд анагаахын шинжлэх ухааны үндэстэй Европ эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх газрыг 8 ортойгоор ЗХУ-аас уригдаж ирсэн цэргийн эмнэлэгт ажиллаж байсан Павел Николаевич Шастин эмч анх нээж, лам төвд эмнэлгийн хамт 15 ортой, 2 хэсэг бэсрэгхэн байшинтай, нэг дор үзэх амбулаторитой "Ардын эмнэлэг" байгуулсан нь одоогийн улсын нэгдсэн I эмнэлгийн эхэн суурь тавигдсан байна. 1923 онд уригдаж ирсэн П.Н.Шастин нь цэрэг, ардыг үнэ төлбөргүй эмчлэх хорооны ажлыг улам боловсронгуй болгох талаар санаа тавьж, түүнийгээ хэрэгжүүлэн цэргийн амбулатори нээн тавилга, эм хэрэгслэлээр хангах, цаашдаа уул эмнэлгийг төв эмнэлгээс тусгаарлан бие даалгах, өргөтгөх, цэрэг ардад нэгэн адил тусламж үзүүлэх, цэргийн албан хаагчдын эрүүл мэндээр сонголт хийж авах үндсийг боловсруулах, тухайн үед дэлгэрч байсан хижиг өвчнөөс сэргийлэх, түүнийг эмчлэхэд ихээхэн анхаарал тавих зэргээр тун их үр бүтээл, идэвх саанаачилгатай ажиллаж байсан бөгөөд үүнийг нь тухайн үеийн манай талын болон зөвлөлтийн цэргийн удирдлага сайн мэдэрч үнэлэн дүгнэж байсан байна. Үүнийг дурьдсаны учир нь тус эмнэлгээс манай Шастины клиникийн төв эмнэлэг салж гарсан түүхтэйг урьдчилан өгүүлэх гэсэн хэрэг юм.
Төв больницоос манай эмнэлэг 1954 онд салбарлан бие даасан байна. Төв больницод 1930-аад оны дундуур мэс заслын үйлчилгээний хэдхэн ор нээгдсэн бөгөөд чухам тэр нь мэс заслын больниц, манай орны олон төрөл чиглэлийн мэс заслын албаны эх болсон юм. Анхны ардын эмнэлгийн эмч нь 1924 онд тус оронд уригдан ирээд байсан цэргийн эмч П.Н.Шастин байлаа. Монгол оронд шинжлэх ухааны анхны боловсон эмнэлэг байгуулсны хувьд ч Улсын клиникийн төв эмнэлгийн эхний суурийг тавилцаж, өвгөн доктор П.Н.Шастины нэрээр тус эмнэлгийг овоглосны хувьд ч ШКТЭ-ийн үүсэл, хөгжлийн түүхийн нэг бүлгийг ЗХУ-ын гавьяат, алдарт эмч П.Н.Шастинд зориулах нь тус эмнэлгийн үүсэл, хөгжлийн түүхэнд төдийгүй, эмч, мэргэжилтэн бидний үүрдийн гавьяат дурсамж гэж үзэх нь зөв юм. Доктор П.Н.Шастин 1923 оны 10-р сард “Заря” сонинд: “Монгол улсын “Урга” хотод эмнэлгийн хэргийг зохион байгуулах тухай” гэсэн өгүүлэл нийтлүүлжээ. Уг өгүүлэлд: “Урга хотод байдаг цэргийн албан хаагчдад ба энгийн оршин суугчдад Îрос, Ìонгол гэж ялгаварлахгүйгээр нэгэн адил эмнэлгийн тусламж үзүүлнэ. Мөн одоо энд оршин суугчид нь Төвд эмчээр эмчлүүлж байгаа байдал нь амбулаторийн биш гэрийн хэлбэртэй байдаг тул түүнийг өөрчлөн зохион байгуулах хэрэгтэй байна. Одоо үед Монгол армийн дотор үйлчилж байдаг ламын больниц болон аптекийг ганц лам эмч хариуцаж байна. Тэдэнд эм, хэрэглэл төдий л хангалттай биш байна. Манай больниц бол ерөнхийдөө хоёр хэсгээс буй болно. Үүний нэг хэсэг нь арьсны өвчин, мөн өнгөний (яр, хүйтэн) гэж хуваагдана. Нөгеө хэсэг нь дотрын өвчин ба мэс заслын гэж тус тус хуваагдана. Цаашдаа олон зүйлээр хангагдана” гэж бичжээ. (“Заря” 1923. 10.04. №11, 12. Улсын төв номын сан)
Энэ нь өвгөн доктор П.Н.Шастины цэргийн эмнэлгийг өргөтгөн Ардын эрүүлийг хамгаалах системийг бие даалган хөгжүүлэх гэсэн алсын хараатай, мэргэн ухаан байжээ гэж дүгнэмээр санагдана. Монголын Засгийн газрын урилгаар өвгөн доктор Монголд уригдан ирж нийт 14 жил ажиллахдаа шинжлэх ухааны эмнэлгийг үүсгэн хөгжүүлэх, ард түмнийг эрүүлжүүлэх, эмнэлгийн боловсон хүчнийг бэлтгэх, нийгмийн халдварт өвчнийг арилгахад онцгой гавьяа байгуулсан түүхэнд тодорхой их эмч юм. Шастиных 3 хүүтэй байсан гэх бөгөөд тэд мөн л эцгийн хамт манай ард түмэнд туслах эмч, цахилгаанчин зэрэг ажил хийж байсан байна. Хүний их эмч Николей Павлович Шастин нь гэргийн хамт 1926 онд цэргийн хойноос Монголд ирж мэс заслын эмчээр 1935 он хүртэл ажиллаад нутаг буцсан байна. Их Шастины бэр, Ï.Н.Шастины эхнэр Нина Павловна Шастин 1926 оноос Сонгино дахь мал эмнэлгийн лабораторит бактериологийн мэргэжилтнээр ажиллаж байсныг үзэхэд энэ хүн түүний гэр бүлийнхэн манай орны эмнэлэг-биологийн салбарт нян судлалын албаны эх үүсвэрийг тавихад хүчин туслалцжээ гэж үзэх үндэслэлтэй юм.
Өвгөн докторын ач хүү Павел Николаевич Шастин (нэр овог нь яг өвөг эцгийн адил) Монголд төрж хүүхэд насаа энд өнгөрүүлснээр барахгүй өвөг болон эцгийн мэргэжлийг өвлөн хүний их эмч мэргэжил эзэмшин эх нутагтаа ажиллаж байгаад хожим 1965-1968 онд манай хүүхдийн 1-р больницод (одоогийн ЭХЭМҮТ, хуучнаар улсын клиникийн төв эмнэлэг) мэс заслын зөвлөх эмчээр ажиллаж байжээ. П.Н.Шастин докторынхон ингэж 3 үеэрээ Монголын ард түмнийг эрүүлжүүлэхэд хүчин зүтгэсэн байна. П.Н.Шастин, түүний гэргий, бага П.Н.Шастин нар нийлбэр дүнгээр Монголд эрүүлийг хамгаалахын албанд 45 жил нөр их хөдөлмөрөө зориулсан байна. Өвгөн Шастины охин Нина Павловна Шастин нь 1930-аад онд улсын номын санд ажиллаж байх хугацаандаа ирээдүйн мэргэжлээ сонгож, хожим Зөвлөлтийн ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд Монголч эрдэмтнээр олон жил ажилласан, түүхийн ухааны нэрд гарсан судлаач, доктор хүн байв. П.Н.Шастин нутаг буцсаны дараа Чита мужид ажиллаж байгаад “ЗСБНХУ- ын гавьяат эмч“ гэсэн хүндэт цолоор шагнагдсан байна. Өвгөн доктор маань 1953 онд 81 настайдаа өвчнөөр таалал болжээ.
БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах байгууллагын нэг тус эмнэлэг нь төв больницоос салбарлан 1954 оны 09-р сарын 12-нд мэс заслын больниц гэсэн нэртэй, тус бүр 50 ортой мэс заслын 1, 2-р тасаг, 15 ортой хамар хоолойн тасгийн бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. Тухайн үед баригдаад төв амбулатори гэж нэрлэгдэж байсан (Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэдэх) барилгад Засгийн газрын шийдвэрээр Дотоод яамны эмнэлгийг шилжүүлж, түүний байрлаж байсан 1939 онд баригдсан 2 давхар барилгыг (одоогийн Ж.Самбуугийн гудамжинд) мэс заслын больницод эзэмшүүлсэн байна. Мэс заслын 2 тасгийн нэг нь төлөвлөгөөт, нөгөө нь яаралтай хагалгаанд зориулагдсан байсан бөгөөд төлөвлөгөөт мэс заслын буюу 1 тасгийн бүрэлдэхүүнд урологийн тусламж үзүүлэх 10 ор ажиллаж байжээ.1955 онд клиник лаборатори, 1958 онд дотор, хүүхэд, мэдрэл, эмэгтэйчүүд, бөөр зэрэг кабинет бүхий поликлиник, 1960 онд 60 ортой дотрын тасаг, 1963 онд 60 ортой мэдрэлийн тасаг, 1964 онд 16 ортой нүдний тасаг зэрэг үндсэн тасаг амбулатори удаа дараалан нэмэгдэж өргөжиж байсан. Зүрхний цахилгаан бичлэгийн кабинет 1963 онд ажиллаж эхэлсэн ба 1959 онд биохимийн лабоатори, 1966 онд бактериологийн лаборатор мэт туслах кабинетууд байгуулагдан ажилласан. 1955 онд клиник лаборатори, 1958 онд дотор, хүүхэд, мэдрэл, эмэгтэйчүүд, бөөр зэрэг кабинет бүхий поликлиник, 1960 онд 60 ортой дотрын тасаг, 1963 онд 60 ортой мэдрэлийн тасаг, 1964 онд 16 ортой нүдний тасаг зэрэг үндсэн тасаг амбулатори дараалан нэмэгдэж өргөжиж байсан. Зүрхний цахилгаан бичлэгийн кабинет 1963 онд ажиллаж эхэлсэн ба 1959 онд биохимийн лабоатори, 1966 онд бактериологийн лаборатор мэт туслах кабинетууд байгуулагдан ажилласан.
Түүхийн баримтыг сөхөн байж тухайн үед ажиллаж байсан үе үеийн ахмадууд, гадаадын мэргэжилтэнүүд, анхдагчуудын нэрийг сийрүүлэн хойч үедээ түүхийг бататган үлдээх зорилго өвөрлөн нэжгээд эмч, мэргэжилтэн, ажилтан ажилчдыг түүхэн он дарааллаар дурьдахыг зорилоо. Тухайлбал 1955 оноос их эмч н.Цэндмаа, н.Филоненко, бага эмч н.Мэндбаяр, рентген лаборант н.Паня нар нэмж шинээр томилогдсон баримт байна. Тэрчлэн дээр дурьдсан мэс заслын зөвлөх эмч Муляренок нь 1954-1955 онд, мэс засалч Халифа Нуруловна Муратов 1954-1956 онд, хавдарын мэс засалч Виктор Иванович Булгаков 1954-1956 онд, бөөрний мэс засалч Лев Александрович Осколов 1955-1958 онд, рентген эмч Лидия Ивановна Суворва 1956-1958 онд, эрүү нүүрний мэс засалч дэд эрдэмтэн Борис Львович Павлов 1960-1964 онд, мэс засалч, зөвлөх эмч, дэд эрдэмтэн Дèмитрий Феадорович Благовидов 1953- 1957 онд, бөөрний эмч, мэс засалч Анна Феîдоровна Бургомистрова 1956- 1959, анестиз-реанимацийн эмч Феодор Феодîрович Драгель 1959-1965 онд өөрөөр хэлбэл тэд цөм 1960 оноос өмнө манай оронд уригдан ирж ажиллаж байсан байна. Үүнээс үзэхэд манай эмнэлэгт ажиллаж байсан гадаадын мэргэжилтэн нарын ихэнх нь тус эмнэлгийн үүсэл хөгжлийн анхны үед бидэнд туслалцаж, эмнэлэг, мэс засал, бөөрний албыг хөл дээр нь босгоход идэвхтэй оролцож байсан байна.
1960 онд эмнэлгийн ерөнхий эмчээр хожим “гэмтлийн” гэж алдаршсан БНМАУ-ын хүний гавьяат эмч Б.Даш ажиллаж байсан. Түүний дараа тухайн үед ординатор эмчээр ажиллаж байсан их эмч О.Раднаадорж нь мөн оны 09 дүгээр сарын 12-16-ны өдрийн хооронд ерөнхий эмчээр дэвшин томилогдсон хэмээн үзэж байгаа нь цаг хугацааны хувьд томилогдсон өдөр тодорхойгүй байгаа ч 1960 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 55-р тушаалд ерөнхий эмч О.Раднаадорж гарын үсэг анх удаа зурсан нь түүний ерөнхий эмчээр томилогдсоны нотолгоо болон үлдсэн юм. Үе үеийн ерөнхий эмч нарын гаргаж байсан тушаал нь тухайн үеийн эмч, мэргэжилтнүүдийн ажиллаж байсны түүхэн нотолгоо болон үлджээ. Эдгээр түүхэн баримтыг сөхвөл: 1960 онд З.Гэпилмаа /1960.08.15-ны 47-р тушаал/ 1-р тасгийн эрхлэгчээр, эмчлэгч эмчээр н.Дэжид, н.Раднаадорж, Филоненко нар 2-р тасагт н.Сагараажав эрхлэгчээр, эмчлэгч эмчээр Ц.Намсрай, Б.Доржготов нар томилогдож байсны дээр нягтлан бодогчоор н.Жамбаа, амбулаторийн эрхлэгчээр н.Уранбилэг, эмчээр н.Деревянко, хүлээн авах тасгийн эрхлэгчээр Г.Дэмид, цусны станцын эмчээр н.Шарав, лабораторийн эмчээр н.Цэгмид, задлангийн эмчээр н.Дорж нар ажиллаж байсан нь нотлогдож байна. Тэр үед эмнэлгийн түүх бичих асуудал нилээд тавигдаж байсан нь мөн оны хавар Б.Гэпилмаа даргатай дээрх ажлыг эрхлэх комисс дахин томилогдож байснаас тодорхой байна. 1960 онд манай ахмад сувилагч Сахъяа яамны томилолтоор ирж ажилласан.
1964 онд эмнэлэг өргөжиж 75 ор нэмэгдэж 300 ортой болсон. Эмнэлгийн ерөнхий эмчийн 1965 оны тушаалаар шинээр ажил томилсон эмч, мэргэжилтэнүүдээс: их эмч Баяраа /Өвөр Монголын/, Ц.Бат-Очир, Б.Дамчаа, Ю.Цэмбэлцогт /дотрын/ нарыг шинээр томилсон. 1965 оноос өмнө тус эмнэлэгт их эмч н.Сэрээтэр /мэс засалч/, н.Дорждэрэм /хамар хоолойн/, мэдрэлийн н.Дэжид, стоматолог н.Галя нар ажиллаж байсан байна. Мөн онд салбар больницын эрхлэгчээр бөөрний их эмч н.Чүлтэмсүрэнг томилсон. Орны тоо 100-аар нэмэгдэж 400 ортой болсон. 1966 онд ерөнхий эмч О.Раднаадорж нарын 20 хүний хамтран бичсэн танилцуулгаас эмнэлгийн боловсон хүчний өсөлт (1963-1966 оноор) орны тоо, төсвийн өсөлт (1960-1966 оноор) үйлчлэх хүрээний хүн амын тоо аймаг, хотоор больницын стационарын үндсэн 7 тасгийн ор, эмч, ажилчдын тоо, 3 тэнхим, тэдний багш эрдэмтний бүрэлдэхүүн, хүн амын өвчлөлтэй холбогдох зарим материал, поликлиник, лабораторийн эмнэлэг үйлчилгээний ажлын хэмжээ, намын гишүүдийн мэргэжил, боловсролын ялгаа, эрдмийн зэрэг хамгаалсан зарим эмчийн нэр, сэдэв, 1965 онд эмч, эмнэлгийн ажилтан нараас дэвсгэрийн байгууллагын хөдөлмөрчдийн дунд явуулсан АЦГ-ын ажлыг тус тус тусгасан болно. 1966 онд их эмч н.Баярмаа /нүдний/, Касьямовна Скатерины Максинова /нүдний эмч/ нарыг томилсны дээр шинээр их эмч н.Ичинхорлоо /шүдний/, н.Дашзэвэг /хоршооллын хороонд/, Л.Жамсран /мэдрэлийн/ нарыг ажилд томилж хавсран ажилуулах журмаар Р.Пүрэв, н.Ичинхорлоо нарыг рентгенд, багш н.Жодовыг 4 цагаар мэс засалчаар, шүдний 10 орыг үзүүлэхээр багш н.Цэрэнг, багш н.Равдандоржийг 3 цагаар /мэдрэлд/ тодорхой тооны ор хариуцуулан, цээжний хөндийн 4-р тасгийг I тасагтай нэгтгэн эрхлэгчээр нь багш Б.Доржготовыг хавсруулан томилсон.
1967 онд Б.Бодьхүү /мэс засалч/-г 1-р тасгийн эрхлэгчээр, Базардаръяаг 2-р тасгийн эрхлэгчээр, н.Тэрбишийг боловсон хүчнээр, шинээр орлогч даргаар Д.Галбадрахыг, Содовын Дүгэржав, Е.П.Бадер, Г.Бадамнямбуу, Ц.Бундан /хожим зүрхний мэс засалч/ нарыг томилон ажиллуулсны гадна мөн оны тушаалаас үзэхэд урьд нь н.Ядмаа /бөөрний/, н.Тамара, н.Цэвээнсүрэн /мэс засалч/ Агеева /дотрын/, н.Бадамдорж /мэдрэл/, н.Дашжамц /мэдрэл/, н.Гэпил /мэс засалч/, н.Гүндэгмаа /дотрын/, Норов /дотор/, Өлзийхутаг /дотрын/, Шмелева, Вера /дотрын/, Валя, н.Тумбааш /нүдний/, н.Цэвлээ /мэдрэл/, н.Лхамсүрэн /нүдний/, Ш.Дэнсмаа /дотор/, О.Мэдэхгүй /дотор/ нарын эмч нар ажиллаж байсан нь нотлогдож байна.Түүхэн баримтад мэс заслын I, II, дотор, бөөр, мэдрэл, нүд, шүд, эрүү нүүрний зэрэг стационарын үйлчилгээний гол тасгууд байсан эх сурвалжууд байна. 1969 оны 06 дугаар сарын 16-ны орчим Шведийн 3 инженер ирж ангиографийн Элема аппарат дээр ажиллаж байсан бөгөөд энэ аппарат болон шинэхэн хөгжиж байсан зүрх судасны мэс заслын албаны ажилтай танилцахаар МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчооны зарим гишүүд тус эмнэлэг дээр ирж байсан баримт олдож байна. 1968 оны ерөнхий эмчийн тушаалаар ажилд шинээр Дашжанцаны Ичинхорлоо /шүдний эмчээр/, Ж.Хайруллаг яамны 1967 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 тоот тушаалыг үндэслэн Эмнэлэг үйлчилгээ эрхэлсэн орлогч даргаар хавсруулан томилж цалингийн 40% олгох, Коспановыг нүдний эмчээр түр, Анна Феодровна Аделоваг эмчээр, Доржийн Жавзмааг мэс засалчаар, Жодовын Моондойг нойрсуулагчаар, Дамчайн Баянбилэгийг нарангийн амбулаторт Чимидийн Цэрэндашийг гэрлийн эмчээр Д.Сэржээг дотрын эмчээр, Нямсүрэнгийн Шархүүг хэсгийн эмчээр, Бямбажавын Оюуныг хоршооллын хэсгийн эмчээр, Сэнгэсамбуугийн Бямбанамжилыг дотрын эмчээр тус тус томилсон. Түүнчлэн н.Ичинхорлоо /стоматологч эмч/, Р.Энхтуяа /лаборатори/, н.Цэвэгмэд, н.Бошгот, н.Гэлэгжамц /дотрын эмч/, Г.Пүрэв /мэс засалч, хожим УНТЭ-т/ нар ажиллаж байсан байна.1970 оны шинэ зүйл бол түүнээс өмнө барилгачдын амбулатори, 4-р амбулатори байгуулагдаж III нэгдсэн эмнэлгийн харъяалалд ажиллаж байсан явдал юм.
1970 онд ажилд шинээр, тухайлбал З.Батмөнх /статистикч эмч/, Нямдаваа /мэс засалч/, Б.Жамбалжамц /зүрхний/ н.Нанжид /дотрын/, н.Мягмарсүрэн /патанатоми/, н.Наръяхүү /гэрэл/ нарын эмчийг томилсон. н.Дэнзэн /бактерологи лаборатори/, н.Эржин /хоолны эмч/, н.Цэрэнраш /нойрсуулагч/, н.Гүнчин /дотор/, Ермольаева.Г.К, Рентгений эмч н.Дорж /рентген/, н.Дүгэрхүү /хамар хоолойн/, н.Бадамцоо /реабилитаци/, н.Батия /мэдрэл/, н.Цэрэнтогтох /шүд/, н.Жанчив /шүд/, н.Нарантуяа барилгачдын амбулатори/, н.Тунгалаг /амбулатори/, н.Шарав /амбултори/, н.Цэенпил /нүдний/, н.Цэдэн-Иш /барилгачдын амбулаторийн эрхлэгч/, Ц.Найдан /гэрлийн/, н.Батаа /лабораторийн/, н.Тамир /мэс засалч/, н.Алимаа /нүдний тасгийн эрхлэгч/ нар ажилд орсон болно. 1970 оны шинэ зүйл бол түүнээс өмнө барилгачдын амбулатори, 4-р амбулатори байгуулагдаж III нэгдсэн эмнэлгийн харъяалалд ажиллаж байсан явдал юм. 1971 онд Ш.Дэнсмааг амбулаторийн эрхлэгчээр, 10 сараас А.Өлзийхутагийг эмнэлэг үйлчилгээ эрхэлсэн орлогч даргаар 2 дах удаа томилсны гадна дээд сургуулийн багш н.Цэдэв эмгэг анатомын зөвлөх эмчээр ажиллах болсон байна. Мөн Б.Аюурзана /мэс засалч/, н.Гаамаа /барилгачдын амбулаторийн/, лабораторийн эмч н.Цэвгээ, эмгэг анатомын эмч н.Жавхлан, мэргэжил тодорхойгүй н.Жаалхүү, хамар хоолойн эмч, АУДэС-ийн багш н.Цэнд, дотрын эмч Д.Төмөр, Ч.Тунгалаг, н.Юля, н.Бат-Очир, хамар хоолойн эмч Б.Мөнхцэцэг, биохимийн эмч Д.Бурмаа, н.Гоош, мэдрэлийн эмч н.Хишигдэлгэр, нойрсуулах эмч Ө.Сүхбаатар нар ажиллаж байсан болно. 1972 оны тушаалуудад тухайн үед шинээр эмгэг анатомч Бурдуковский, дотрын эмч Ч.Бямбацэрэн, Ц.Ёндонжамц нарыг авч ажиллуулсны дээр АУДэС-ийн багш, дэд эрдэмтэн Ч.Цэрэннадмидыг /хожим доцент, яамны сайд/ дотрын 5-р тасгийн зөвлөхөөр томилогдон ажилласан. Энэ оны тушаалд шинээр томилогдоогүй боловч тус эмнэлэгт урьд нь ажиллаж байсан их эмч н.Баатар, дотрын эмч н.Рэгзэндаш, Г.Дэжээхүү, н.Цэвэлмаа, Еменьянова Алексеевна, н.Балганцэрэн, мэс заслын эмч н.Цэрэндолгор, н.Бальдар, бөөрний эмч н.Ёндонцоо /хожим хүүхдийн 2-р эмнэлгийн ерөнхий эмч/ нар ажиллаж байсныг 1984 оны эмнэлгийн түүхэн эмхэтгэлд дурьджээ.
1973 оны 11 сараас эхлэн Эмнэлгийн ерөнхий эмчээр C.Абденбай ажиллаж байгаад өөр ажилд томилогдсоноор 1983 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс ажлаа эмнэлгийн 7 дах дарга болох С.Дүгэржавд àæëàà хүлээлгэн өгсөн байна. 1974 онд ерөнхий эмчийн тушаалаар дотрын эмчээр Х.Дуламсүрэнг, мэс засалчаар Ж.Цэцгээг, багш дэд эрдэмтэн н.Гэндэнжавыг поликлиникт дотрын зөвлөхөөр, Ч.Батмөнхийг мөн поликлиникт мэс заслын зөвлөхөөр, багш н.Намжилыг дотрын 5-ð тасагт ахлах эмчээр, анагаах ухааны дэд эрдэмтэн Ё.Бодьхүүг Эмнэлэг үйлчилгээ эрхэлсэн орлогч даргаар тус тус томилсон байна. Тэрчлэн 1974 он болон түүнээс өмнөх оны тушаалд нэр нь гараагүй атал тушаалын зарим заалтаас үзэхэд тухайн онд ажиллаж байсан нь батлагдаж байгаа клиник лабораторийн эмч н.Янжиндулам, дотрын эмч н.Данзан, П.Сүхбаатар /хожим реабилитацийн эмч/ нарыг дурьдаж байна. Тус онд боловсон хүчнээр байсан н.Гарамрагчаа томилогдсон бөгөөд аж ахуй санхүү эрхэлсэн орлогч даргаар н.Рэнцэндорж гэдэг хүн ажиллаж байсан байна.
1975 онд шинээр их эмч н.Цэрэннадмидыг 3-р тасагт, н.Ган-Очирыг поликлиникт, дотрын мэргэжлээр н.Дарьсүрэнг /их эмч/, Д.Сэржээгийн оронд хожим мэдрэлийн цэргийн госпитальд, З.Дамдинг 3-р тасагт эмчээр, н.Сарантуяаг мэдрэлийн эмчээр, Д.Гочоог рентгений эмчээр, С.Бадамсамбууг мэс засалчаар, Д.Эрдэнэчимэг /хожим рентген эмч/ н.Ичинхорлоо нарыг стоматолог эмчээр, н.Нинжилийг мэдрэлийн, Б.Бадамхандыг нүдний эмчээр /хожим мэдрэлийн эмч/ авч ажиллуулсны гадна н.Очирбалыг 4-р амбулаторийн эрхлэгчээр, н.Чүлтэмсүрэнг бөөрний зөвлөхөөр, н.Сүндэвийг поликлиникийн эрхлэгчээр тус тус томилон ажиллуулсан байна. Тэрчлэн урьд нэр нь гараагүй атал дэд эрдэмтэн н.Равдандорж /АУДэС-ийн тэнхимийн эрхлэгч асан/, мэдрэлийн зөвлөх эмчээр, А.Нота мэдрэлийн мэс заслын эмчээр, Б.Гаасмаа дотрын эмчээр тус тус ажиллаж байсан тухай баримт материалд байна. 1976 онд шинээр н.Даваасүрэнг шүдний эмчээр, Н.Баасанжавыг зүрх судасны мэс засалчаар Д.Цэвлээг мэдрэлийн эмчээр, н.Адъяабазарыг нойрсуулагч эмчээр, Г.Ложоог шүдний эмчээр, н.Воложийг мэс засалчаар, Д.Норолхоо, М.Жанцан нарыг стоматологч эмчээр, н.Сүндэвийг 6-р тасгийн зөвлөхөөр, Л.Хуяг-Очирыг аж ахуй санхүү эрхэлсэн орлогч даргаар, Д.Чүлтэмийг Эмнэлэг үйлчилгээ эрхэлсэн орлогч даргаар тус тус томилсон. 1976 оны тушаалд шууд томилогдоогүй боловч урьд нь энд ажиллаж байсан биохимич эмч П.Хоролсүрэн, мэдрэлийн эмч Д.Баасанжав /хожим зөвлөх эмч, дэд эрдэмтэн/, лабораторийн эмч Өлзий, дотрын Ш.Баяртогтох /хожим дэд эрдэмтэн, АУХ-ийн ажилтан/, мэс засалч н.Равдан /хожим дэд эрдэмтэн,онколог/ нарын нэр дурьдагдаж байгаа болно.
1978 онд анестезиологийн тасаг байгуулж эрхлэгчээр Б.Эрдэнээ ажилласан. 1978 онд шинээр М.Чулуунхүү, С.Ундраа, н.Баасанжав, н.Дэчинлхам, н.Эрдэнэцэцэг, н.Базаррагчаа, н.Баянзул, н.Нямаа, Ш.Халтар нарыг дотрын эмчээр, н.Ганбаатар мэдрэлийн мэс засалчаар, Д.Бямбадоржийг фтизиатраар, Ц.Мөнгөнцоожийг мэс засалчаар, Р.Сувдыг мэдрэлийн эмчээр, Ж.Цэрэндоржийг мэс засалчаар, н.Баасанхүүг эрүүл ахуйчаар, доцент н.Цэрэнлхамыг поликлиникт дотрын зөвлөх эмчээр, С.Мягмаржавыг боловсон хүчнээр, И.Гүндэгмааг поликлиникийн эрхлэгчээр тус тус томилон ажиллуулсан. Мөн сүрьеэгийн эмч Б.Бадамханд, н.Гарамсүрэн, н.Жавзан, н.Цэдэв, арьс өнгөний эмч н.Хорлоо, н.Үнэнбат, н.Цэндсүрэн, өндөр настны эмч н.Ничин, н.Жанчив /зөвлөх эмч/, лабораторийн эмч н.Гунгаажав, 3-р тасгийн эмч н.Баасантуяа, мөн тасгийн эмч н.Цэрэндоо, эрүүл ахуйч эмч н.Энхжаргал, урьд нь зөвлөх эмчээр ажиллаж байсан АУХ-ийн секторын эрхлэгч, зөвлөх эмч Н.Дондог, 2-р тасгийн зөвлөх эмч профессор В.Ичинхорлоо нар болно. 1980 онд шинээр их эмч Роза Джакопова Сейталивна /зүрх судасны эмч/ н.Должинг нэгдсэн хэсэгт дотрын эмчээр, Н.Туулыг дотрын II тасагт их эмчээр, Жаламжавыг шүдний эмчээр, Цейтланаг поликлиникийн зөвлөх эмчээр, н.Гулаза, н.Гэндэндулам, н.Бахытжан нарыг хэсэг, амбулаторит дотрын эмчээр, н.Цэрэндолгорыг мэдрэлийн эмчээр тус тус томилон ажиллуулсны гадна ординатур төгсч ирсэн их эмч И.Гүндэгмааг поликлиникийн эрхлэгчээр эргүүлэн томилжээ. Энэ онд зөвлөлтийн мэргэжилтэн К.Н.Бобылев ирж зөвлөх эмчээр ажилласан.
1980 онд шинээр их эмч Роза Джакопова Сейталивна /зүрх судасны эмч/ н.Должинг нэгдсэн хэсэгт дотрын эмчээр, Н.Туулыг дотрын II тасагт их эмчээр, Жаламжавыг шүдний эмчээр, Цейтланаг поликлиникийн зөвлөх эмчээр, н.Гулаза, н.Гэндэндулам, н.Бахытжан нарыг хэсэг, амбулаторит дотрын эмчээр, н.Цэрэндолгорыг мэдрэлийн эмчээр тус тус томилон ажиллуулсны гадна ординатур төгсч ирсэн их эмч И.Гүндэгмааг поликлиникийн эрхлэгчээр эргүүлэн томилжээ. Энэ онд зөвлөлтийн мэргэжилтэн К.Н.Бобылев ирж зөвлөх эмчээр ажилласан. 1983 онд П.Ирина, Ц.Цэрэнханд нарыг сүрьеэд, З.Зэст, Д.Сэлэнгэ, Н.Сүхээ, Д.Пүрэвсүрэн нарыг дотрын эмчээр, н.Цэрэнг /түр/ рентгенд, Ш.Лхагвасүрэнг нейростолматологчоор, М.Алтанхүүг нүдний эмчээр, П.Янжмааг поликлиникт эмчээр, Д.Гүнжидмааг рентгенд, Н.Лхагвасүрэнг сэхээнд, Д.Сэржмядагийг /мэргэжил заагаагүй/ эмчээр томилсоны гадна эмнэлгийн бүрэлдэхүүн шинээр байгуулагдсан СБ районы АЦХС-ын станцын ерөнхий эмчээр Алданышийг, эрүүл ахуйч эмчээр н.Халтар, н.Дэлгэр, н.Азей, н.Нарангэрэл, н.Мөнхжаргал, н.Бямбаа, н.Улаан нарыг ажиллуулсан байна. Тэрчлэн тушаал нь үзэгдээгүй боловч энэ онд эмч н.Чимэгсанаа /дотрын хэсгийн/, их эмч Дэ.Янжин ажиллаж байсан. 1984 онд Ч.Даваадорж поликлиникийн эрхлэгчээр, Д.Түмэндэлгэр, ахлах нягтлан бодогчоор дэвшин томилогдсоны дээр хотын эрүүлийг хамгаалах газрын томилолтоор ирсэн их эмч Г.Оюунгэрэлийг /дотрын 6-р тасагт эмчээр/, Ж.Мандахыг мөн дотрын эмчээр Д.Тунгалагийг сэхээний эмчээр, Б.Эрдэнэцэцэгийг 2-р тасгийн эмчээр, Я.Оюуныг стоматологч эмчээр, Ц.Оюуныг рентген эмчээр, Ж.Жалцавыг инженерээр тус тус ерөнхий эмчийн тушаалаар шинээр авч ажиллуулсан.
Тус эмнэлэг нь ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжаар Октябрын районы 1-р хорооллын дэвсгэрт баригдсан орчин үеийн эмнэлгийн шаардлага хангах, иж бүрэн шинэ байр, цогцолборт 1985 оны 04-р сард шилжин байрлав. Эмнэлэг иж бүрэн барилга байгууламжинд шилжин орсны дараахан БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1985 оны 05-р сарын 10-ны өдрийн “Нэгдсэн III эмнэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 105-р тогтоол гарсан бөгөөд уг тогтоолоор тус эмнэлгийг Улаанбаатар хотын П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэг болгон зохион байгуулж хот, хөдөөгийн хөдөлмөрчдөд зарим нарийн мэргэжлийн төрөлжсөн тусламж үзүүлэх, районы эмнэлгүүдийг зохион байгуулалт, арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэйгээр ажиллуулах боллоо. Үүний дагуу эмнэлгийг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэгтэй зохион байгуулалт арга зүйн тасаг байгуулагдан ажиллах болсон. Шинэ цогцолборт 240 эмч, ажилчид шилжин ирж, дараахан нь ХЧХУХ-ны 5 удаагийн тогтоолоор орон тооны асуудал үндсэндээ шийдэгдэж, 1989 оны байдлаар 620 гаруй эмч, ажилтантай болжээ. Шинэ цогцолбор нь анх төслийн хүчин чадлаар тус бүр 60 ортой дотрын 2 тасаг, мөн тус бүр 60 ортой урологийн болон ерөнхий мэс заслын тасаг, тус бүр 30 ортой зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын болон дотрын, 15 ор бүхий сэхээн амьдруулах тасагтай, 70 гаруй кабинет тасаг бүхий параклиникийн чиглэлийн оношилгоо, эмчилгээний хэсэгтэй, өдөрт 600 хүн үзэх хүчин чадалтай поликлиникээс бүрдэл болсон юм.
Цаашид стационарыг 200 ороор өргөтгөж /1х5 жилд/ манай орны зүрх судасны төв тус эмнэлгийн бүрэлдэхүүнд орж ирэх юм. Төслийн хүчин чадлыг бүрэн ашиглах, хотын хүн амыг орны хэрэгцээгээр хангах зорилгоор нарийн мэргэжлийн тасаг кабинетыг шинээр нээх, хуучин тасгуудын орны тоог нэмэх, өдрийн эмчилгээний /стационар/ зориулалттай ор гаргаж ажиллуулах зэрэг арга хэмжээ авлаа. 1986-1988 онуудад диспансерчлах ажлыг сайжруулахын тулд урьдчилан сэргийлэх тасаг, ариун цэвэр гэгээрлийн болон цагаан хорхой, сонсгол, идэрчүүд, охид эмэгтэйчүүд, мэдрэлийн мэс засал, харшил, дотоод шүүрлийн булчирхайн зэрэголон кабинетууд, эмийн бус эмчилгээг өргөтгөж уурын ванн, гар засал, хөгжим, иог, давсан камер, мөгөөрсөн хоолойн болон гэдэс угаах эмчилгээний төрлүүдийг шинээр нээн усан бассейны зургийг өөрчлөн дахин монтажилж ажилд оруулсны гадна тус бүр 1 сая гаруй ам.долларын үнэ бүхий компьютерт томографи, ангиографийн тоног төхөөрөмж, эхокардиографи, ультрасонографи дотоод эрхтний уян дурангууд, даралтат хүчилтөрөгчийн аппарат, экспресс шинжилгээний лабораторийг ажиллуулж эхлүүлсэн байна. Эмнэлэгт инженер техникийн алба шинээр байгуулагдав. Шинэ цогцолбор нь 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий эмчилгээ, оношилгоо, аж ахуйн үйлчилгээ, инженерийн зориулалттай олон төрлийн тоног төхөөрөмжтэй бөгөөд тэдгээрийг бүрэн ашиглаж байжээ. Тус эмнэлэг жилээс жилд өргөжин бэхжиж, үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт ч чанарын ахиц гарсаар ирлээ.
1954 онд байгуулагдах үед 115 ортой байсан бол 1960 онд 225, 1970 онд 400, 1980-1985 онд жил бүр 440 ортой болж өргөжсөн байна. 1986 оноос 510 ортой болж үүнээс (10 ортой сэхээн амьдруулах тасаг) Зүрх судас, Бөөр, Уушиг, Ходоод гэдэс, Ерөнхий болон зүрх судас, Мэдрэлийн мэс засал, Яаралтай мэс засал, Чих хамар хоолойн зэрэг нарийн мэргэжлийн 9 тасаг бүхий стационар, 1 ээлжинд 600 хүн үзэх хүчин чадалтай, 30-аад төрлийн нарийн мэргэжлийн кабинет бүхий поликлиник, тэрчлэн оношилгоо, эмчилгээний зориулалттай гэрэл, дулаан, цахилгаан, шавар, ус, биеийн тамир, агаар, хөдөлмөр, зүү, эмчилгээний цэгтэй нөхөн сэргээх тасаг, рентген оношилгоо, үйл онош, клиник биохими, бактерлогийн нэгдсэн лабораторийг багтаасан параклиникийн салбартай ажиллаж байжээ. Зөвлөх поликлиникийн дэргэд 20 ортой Ерөнхий мэс засал, шүд, чих хамар хоолой, нүд, өдрийн стационар зэрэг нарийн мэргэжлээр баг хагалгааны өрөөнүүд ажиллуулж эхэлжээ. 1987 оноос эхлэн поликлиникийн нөхцөлд нэг ортой, гиптноз эмчилгээний кабинет шинээр нээсэн бөгөөд 1989 оноос түүнийг 3 ортой болгон өргөтгөсөн юм. Мөн ажилчдын хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах ажлын хэвийн шаардлагыг алдагдуулахгүйн тулд тэдгээрийг өвчилсөн үед нь үндсэн ажлаас нь хөндийрүүлэхгүйгээр эмчлэх (ажлыг нь хийлгээд) 3 ортой цэгийг өдрийн стационарт төвлөрүүлж, ажилчдад зориулсан реабилитацын эмчилгээний тусгай өрөө нээж ажиллуулсан.
1993 оноос 2003 оны 3 сар хүртэл Ц.Мухар тус эмнэлгийн даргаар ажилласан. Дурангийн мэс заслыг Монгол оронд анх удаа хийх боломж нөхцлөөр хангасны зэрэгцээ багаар ажиллах тогтолцоог хөгжүүлж зүрхний мэс засал, мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал тэдгээрийн дараах хүндрэлийг бууруулсан. Тэрээр эмчийн мэргэжил хүнд, хатуу, хариуцлагатай мэргэжил гэдгийг эмч болгонд сэнхрүүлэн ялангуяа шинэ залуу эмч нарыг чадавхжуулахад ихээхэн анхаарал тавин ажиллаж байсны тод илрэл нь анагаахын сургууль төгсөж ирсэн эмч нэг бүрийг 3 сараас нэг жил түүнээс ч урт хугацаагаар тасаг дамжуулан ажиллуулж байсан. Энэ нь эмч хүн тухайн эрхтэнийг бус хүнийг бүхэл бүтэн цогцоор нь эмчлэх ёстойг ухааруулан, мэргэжил сонгуулж гаршуулах ажил хийсэн. Тэрхүү ухаарлыг олсон эмч нарын төлөөллийн ихэнх нь одоо тус эмнэлэгт ажиллаж байгаа ба дунд үеийн эмч нар болсон төдийгүй мэргэжил, боловсролоороо өсөн дэвжиж, нүүр улайлгахгүй мэргэжилтнүүд болсон. Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтнуудын харилцааны соёл, эмчийн ёс зүйг анхааралдаа авч ажилласан. Түүний дурдатгалд. И.П.Павловын “Эмч хүн бол өвчтэй хүний эцэг, эрүүл хүний дотны нөхөр”, “Та сэтгэл санаандаа өвчинд бүү зай тавьж өг. Тэгвэл тэр чинь танд халдахгүй” гэсэн сургаалийн үг. Өвчнийг эмчлэнэ гэдэг урлаг гэсэн оновчтой хэллэгийг хамт олондоо үе үе сануулан хэлдэг байсан.
Зах зээлийн хүнд нөхцөлд төрийн өмчийн нүсэр том клиник эмнэлгийг улсын тэргүүний менежменттэй тэргүүлэх зэргийн эмнэлгүүдийн нэг болгоход анагаах ухааны доктор, профессор Б.Батсэрээдэний оруулсан хувь нэмэр хязгааргүй их ээ... Тухайлбал эхний 1 жилийн дотор (1999 онд) тус эмнэлгийн дотор үйл ажиллагаа явуулж байсан хувийн хэвшлийн 30 гаруй нэгжийг татан буулгаж өрөөнүүдийг нь эмчилгээ үйлчилгээний журмаар ашиглаж байгаа нь хөдөлмөрчдийн талархлыг зүй ёсоор хүлээсэн. Түүнчлэн уламжлалт эмчилгээ, сонгомол эмчилгээний тус бүр 20 ортой тасаг, өдрийн эмчилгээний 8 ортой тасаг, эмч ажилчдын хүүхдэд зориулсан 20 ортой хүүхдийн цэцэрлэг, 1-3 дугаар ангийн сурагчдад зориулсан өдөр өнжүүлэх 25 хүүхдийн анги, интернет төв, туршилт судалгааны лаборатори, өндөр настны сэргээн засах төв, хэвлэх хэсэг, хүлэмж зэрэг ажлуудыг шинээр санаачлан зохион байгуулж аж ахуйн дотоод тооцоон дээр ажиллуулж байгаа нь эмнэлгийн эдийн засгийн чадавхыг дээшлүүлэхэд зохих үр дүнгээ өгч байгаа юм. 2001 онд Эрдэм шинжилгээний туршилтын лаборатори байгуулж зарим эмийн үйлчилгээ, зарим мэс ажилбарын аргыг туршилтын амьтан дээр хийдэг болсноор эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар дээшлэх, эмчийн өөртөө итгэх итгэл сайжрах боломжтой боллоо. Дээрх шинэлэг ажлуудыг удирдан зохион байгуулж ажилласнаар эхний 2 жилийн хугацаанд (1999-2000 онд) 47 сая төгрөгийн өр авлагыг бүрэн барагдуулж, эмнэлэг, эмчилгээ үйлчилгээ хэвийн хэмжээнд явагдаж өр авлагагүй, үйлчлүүлэгчид ээлтэй эмнэлэг хамт олон болсон. Мөн "Эмчилгээний хоол", "Эмч сувилагчийг эрүүлжүүлэх төсөл", "Алсын зайн оношилгоо", "Тамхи-эмч", "Архи-эмч" гэх мэт 30 гаруй төслийг эмнэлгийн захиргаа өөрөө санхүүжүүлэн хэрэгжүүлсэн нь үр өгөөжтэй боллоо.
Эмнэлгийн даргаар Б.Батчулуун нь 2005 оноос 2013 он хүртэл ажилласан бөгөөд 2013 оноос эмнэлгийн захиргааны зөвлөх, мэдрэлийн мэс заслын тасгийн зөвлөх эмчээр ажиллаж байна. Б.Батчулуун даргын эмнэлэг удирдаж буй 2005-2012 онуудад эрүүл мэндийн салбарын эрх зүйн болон салбарын үндсэн бодлогын баримт бичгүүдэд байгууллагын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон хэд хэдэн зорилтуудыг дэвшүүлсэн байна. Үүнд: МУ-ын Ерөнхийлөгчийн Мянганы хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Засгийн Газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх стратегийн зорилтуудад тусгагдсан “клиникийн тусгай эмнэлгүүд, мэргэжлийн төвүүдийн үйлчилгээг хөгжингүй орнуудын түвшинд хүргэх” гэсэн зорилтын хүрээнд эмнэлгийн хамт эрүүл мэндийн салбарт анх удаа “Олон улсын магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг” болох том зорилтыг хэрэгжүүлэхээр урам зоригтойгоор ажиллаж энэ зорилтын хүрээнд бид олон улсын магадлан итгэмжлэл авах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулах судалгаа шинжилгээ хийж, эмнэлгийнхээ өнөөгийн бодит байдлын хөндлөнгийн үнэлгээг 18 чиглэлээр хийх ажлыг зохион байгуулан дотоод хөндлөнгийн дүн шинжилгээ, үнэлгээний үр дүнг хэлэлцэх нээлттэй хэлэлцүүлгийг нийт удирдлагын багийн гишүүдийн хүрээнд зохион байгуулж “2010-2015 онд Байгууллагыг Хөгжүүлэх Мастер Төлөвлөгөө”-г боловсруулсан. 2008 онд Б.Батчулуун даргатай эмнэлгийн хамт олон Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Үндэсний бүтээмжийн шагналаар шагнуулж ажлаа дүгнүүлсэн юм.