Зүрхний төв нь улсын хэмжээнд зүрх судасны төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн сургалт хийж, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлж бусад эрүүл мэндийн байгууллагуудын зүрх судасны тусламж үйлчилгээг удирдлага, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах үндэсний төв болно. П.Н Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэгт байрлах зүрх судасны төв нь зүрхний эмгэг судлал, зүрхний мэс засал, судсан дотуурхи оношлогоо эмчилгээний лаборотори болон зүрхний эрчимт эмчилгээний нэгжээс бүрддэг. Уг төв нь 21 аймаг, 9 дүүргийн эмнэлгүүдийн зүрхний нэгж, тасгуудтай цахим сүлжээгээр нягт хамтын ажиллагаатай ажилладаг.
Зүрх судасны чиглэлээр тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд сайжруулснаар иргэдийн эрүүл мэнд амьдралын чанарыг дээшлүүлэх
Зүрх судасны чиглэлийн тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд сайжруулах, төрөлжсөн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээний хүртэмжийг дээшлүүлэх
Эмнэл зүйн практикт орчин үеийн технологийг тогтмол нэвтрүүлэн шинжлэх ухаан техникийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтанд тулгуурласан үйлчилгээ үзүүлэх
Эмнэл зүйг эрдэм шинжилгээ судалгаатай уялдуулан хөгжүүлэх
Хүн ам нийгэм рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх болон эрүүл амьдрахыг дэмжсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх
Өвчтөнүүдийг нэг цэгт төвлөрүүлэхийн оронд зүрхний төв нь орон даяар хамарсан төвийг бий болгосон. Зүрхний төв нь орчин үеийн мэдээллийн технологийн дэвшилтэт арга болох телемедициныг гол багаж хэрэгсэл болгон алслагдсан нэгжүүдээ төвийн зөвөлгөө, мэдлэг олгох сургалтууд, ур чадварыг нь нэмэгдүүлэх арга зүйгээр тогтвортой дэмжин ажилладаг.
Зүрхний Эмгэг Судлалын Тасаг нь Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн ууган тасгуудын нэг бөгөөд өдгөө 50 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.Тус тасаг нь 3р шатлалын эмчилгээ үйлчилгээ үзүүлж 2р шатлалын эмнэлэгийн зүрх судасны төвүүдэд мэргэжлийн зааварчлагаа өгдөг. Зүрхний эмч, зүрхний мэс засалч, интервешнист эмчээс бүрддэг уг тасаг нь өвчтөнд сайн чанарын эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээр хамртан ажилладаг.
Ангиографийн Оношилгоо Эмчилгээний тасаг нь 4 их эмч, 4 сувилагч, 2 техникч, 2 инженерийн бүрэлдэхүүнтэй 2 CATH LAB-д 24 цагийн турш зүрхний хурц шигдээс, тархины харвалтын үеийн судсан дотуурх оношилогоо эмчилгээний тусламж үйлчилгээг цаг алдалгүй яаралтай үзүүлдэг. Жилд 2430 хүнд 9 төрлийн судсан дотуурх оношилогоо, 14 төрлийн судсан дотуурх эмчилгээг хийдэг.
Монголд артерийн битүүгээгүй цоргыг боох мэс засал анх удаа 1958 онд хийгджээ.Зүрхний Мэс Заслын Тасаг 1969 онд албан ёсоор байгуулагдаж зүрх болон уушигны аппаратыг 1970 онд анх удаа зүрхний хагалгаанд хэрэглэсэн байдаг. Гүн хөргөлттэй нөхцөлд зүрх зогсоох аргыг 1969 оноос хэрэглэсэн. Австрали Улсын зүрхний мэс заслын багтай хамтарч цусны зохиомол эргэлтийн нөхцөлд титэм судасны мэс заслыг анх удаа 1987 онд хийж гүйцэтгэсэн. 1990 оноос хойш зүрхний мэс заслын баг нь Титэм судасны мэс заслыг хийсээр байна. Цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хүүхдийн зүрхний мэс заслыг анх удаа 2005 онд хийсэн.Судасны мэс засал нь зүрхний төрөлхийн гажгийн төгс болон хөнгөвчлөх мэс заслын дараа ихэвчлэн хийгддэг. 1-р хүснэгтээр 2007-2011 онд хийсэн мэс заслыг төрлөөр ангилан үзүүллээ. Зүрхний төрөлхийн гажгийн мэс засал сүүлийн 5 жилд буурсан байхад судасны мэс заслын тоо ихэссэн байна.