Соёл үйлчилгээний алба

ЭМНЭЛГИЙН СОЁЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

АЛСЫН ХАРАА:

Эмнэлгийн соёлыг тасралтгүй дээшлүүлж, байгууллагын мэдээлэл сурталчилгаа, лавлагаа, угтах үйлчилгээ, цэвэрлэгээ үйлчилгээг үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чанартай хүртээмжтэй шуурхай үзүүлэх шилдэг хамт олныг бүрдүүлнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн үйлчлүүлэгч бүрийг угтан авч тосч үйлчлэх, мэдээлэл лавлагаа олгох, чиглүүлэх туслах, тэдний эрүүл цэвэр цэмцгэр орчинд үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд чин сэтгэлээсээ чанартай хүртээмжтэй үзүүлнэ.

ҮНЭТ ЗҮЙЛС:
  • Санал санаачлага
  • Арвич хямгач, өөриймсөг байдал
  • Үнэнч шударга зарчим
  • Үйлчлүүлэгч
  • Хариуцлага
  • Хүнлэг энэрэнгүй сэтгэл
  • Тусламж үйлчилгээний чанар сайжирснаар үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн түвшин дээшилнэ.
СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД:
  • Стратегийн зорилт 1. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг эрс дээшлүүлнэ.
  • Стратегийн зорилт 2. Хүний нөөцийн хөгжлийн тогтолцоог бүрдүүлнэ.
  • Стратегийн зорилт 3. SWOT шинжилгээгээр илэрсэн сул талыг арилгана.
  • Стратегийн зорилт 4. Хариуцлага хяналтын тогтолцоог төгөлдөржүүлнэ.

СОЁЛЫН ХЭСЭГ:
  • Албаны дарга-1
  • Лавлагааны ажилтан-3
  • Таны туслагч-4
  • Жижүүр-3
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭСЭГ:
  • Үйлчилгээний ахлах менежер-1
  • Үйлчилгээний туслах менежер-1
  • Үйлчлэгч-85

Цэдэн ОДОНТУЯА

Албаны дарга

Техникийн ухааны магистр

  • 1985 онд УБ хот 10 жилийн 28-р сургууль төгссөн.

  • 1990 онд ЗХУ, Свердловск хот сургууль, Орос хэлний багшийн мэргэжил

  • 1991 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын политехникийн дээд сургууль, Инженерийн мэргэжил

  • 1995 онд УБ, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Дунд сургуулийн англи хэлний багшийн мэргэжил

  • 1999 онд УБ хот Төрийн захиргаа Удирдлагын хөгжлийн институт, Бизнесийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжил, менежер цол

  • 2000 онд УБ хот, МУ Гэгээрлийн Яам, SONI сургалтын төв, Компьютерийн операторчин

  • 2010 онд УБ хот ЭМЯ, Хүний нөөцийн академи, Хүний нөөцийн менежерийн мэргэжил

Албаны бүрэлдэхүүн
  • Б.Соёл-Эрдэнэ - Ахлах менежер

  • Б.Пүрэвмаа - Туслах менежер

 

ЛАВЛАГАА ҮЙЛЧИЛГЭЭ

 

  • Зөвлөх поликлиник болон төв үүдэн хэсэгт эмнэлэгт ирэн үйлчлүүлж байгаа иргэдэд лавлагаа олгох үйлчилгээ
  • 70187901 дугаарын утсаар 24 цагийн турш иргэдэд лавлагаа олгох үйлчилгээ

 

УТСААР ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

 

  • Ажлын өдрүүдэд 08:20-16:20 цагийн хооронд иргэдийн санал хүсэлтийг 70046666 утсаар хүлээн авах үйлчилгээ
  • Алслагдсан дүүрэг, орон нутгаас лавлагаа төв эмнэлэгт үзүүлэх, захиалгат цагийн үзлэгийн товлолт цагийн захиалгыг 70184049 утсаар ажлын өдрүүдэд 13.00-16.00 цагийн хооронд хүлээн авах, цуцлах үйлчилгээ

 

УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ

 

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр олгох үйлчилгээ
  • “Танд туслая” үйлчилгээ - Эмнэлгийн үүдэн хэсгүүдэд үйлчлүүлэгчдэд чиг баримжаа өгөх, туслах, шаардлагатай мэдээллийг өгөх үйлчилгээг үзүүлдэг.
  • Хувцас өлгөх үйлчилгээ

 

ЦЭВЭРЛЭГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

 

  • Эмнэлгийн гадаад талбай болон дотоод орчны цэвэрлэгээ үйлчилгээ