2017 оны УРИА

Даатгал, бүртгэл мэдээллийн алба

Даатгал бүртгэл мэдээллийн алба

Эрүүл мэндийн сайдын 2013 оны оны 11-р сарын 14-ны өдрийн Улсын гуравдугаар төв эмнэлгийн дүрэм, бүтэц батлах тухай 433 тоот тушаалыг үндэслэн Эмнэлгийн даргын 2014 оны 01-р сарын 08-ны өдрийн А/04 дугаар тушаалаар “Стратеги төлөвлөлт эдийн засгийн алба” эрүүл мэндийн салбарт анх удаа байгуулагдсан. Тус албанд эрүүл мэндийн даатгал, статистик мэдээлэл зүй, цахим бүртгэл гэсэн нэгжүүдийг зохион байгуулсан бөгөөд 19 орон тоотой ажиллаж эхэлсэн.

ЗОРИЛГО:

Бид өөрсдийн мэргэжлийн болон харилцааны ур чадварыг тогтмол хөгжүүлж, эмнэлгийн хөгжилд хувь нэмрээ оруулна.

АЛСЫН ХАРАА:

Үйлчлүүлэгчээ дээдэлсэн даатгуулагчид ээлтэй, өндөр бүтээмж бүхий мэдээлэлжсэн харилцааны соёлтой жишиг алба болох

Албаны бүтэц:
  • Албаны дарга

  • Статистикч их эмч

  • Статистикч бага эмч

  • Даатгалын оператор

  • Даатгалын бага эмч

  • Даатгалын эдийн засагч

  • Ахлах цахим бүртгэгч

  • Цахим бүртгэгч - 12 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Мандах Энхчимэг

Албаны дарга

Эдийн засгийн ухааны магистр

  • МУИС-ЭЗС-ийн төгссөн.

  • ....

  • ....

  • ....

 

Албаны бүрэлдэхүүн:

 

  • А.Болормаа - Статистикч их эмч

  • С.Долгор - Даатгалын эдийн засагч

  • Н.Гансоёмбо - Даатгалын оператор

  • П.Наранчимэг - Даатгалын бага эмч

  • Ч.Ариунаа - Статистикч бага эмч

 

Цахим бүртгэгч нар

 

  • Ч.Ундрах - Ахлах цахим бүртгэгч, сувилагч

  • Ч.Уранбилэг - Цахим бүртгэгч, сувилагч

  • Б.Нарантуяа - Цахим бүртгэгч, сувилагч

  • Э.Намжилмаа - Цахим бүртгэгч, сувилагч

  • Ч.Батжаргал - Цахим бүртгэгч, сувилагч

  • Б.Төмөрчөдөр - Цахим бүртгэгч, сувилагч

  • Б.Хонгорзул - Цахим бүртгэгч, сувилагч

  • Л.Нямжав - Цахим бүртгэгч, сувилагч

  • А.Энхтуяа - Цахим бүртгэгч, сувилагч

  • Н.Энхцэцэг - Цахим бүртгэгч, сувилагч

  • Ч.Шугар - Цахим бүртгэгч, сувилагч

  • С.Балжинням - Цахим бүртгэгч, сувилагч

  • Б.Ариунзаяа - Цахим бүртгэгч, сувилагч

  • Б.Азжаргал - Цахим бүртгэгч, сувилагч

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хуулийг 1993 онд баталж 1994 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдүүлснээр ЭМД-ын тогтолцоог үүсгэн бий болгох эрх зүйн үндэс бүрэлдэж 1995 онд даатгалын анхны программ хийгдэж өвчний түүхийн мэдээллийг компьютерт шивж оруулдаг болсон. Тухайн үед програмистаар н.Энхбат, даатгалын бага эмчээр Л.Халтар нар ажиллах болсон. Одоо тус нэгжид даатгалын оператор Н.Гансоёмбо, даатгалын бага эмч П.Наранчимэг, даатгалын эдийн засагч С.Долгор нарын бүрэлхүүнтэйгээр ажиллаж байна.

Тус эмнэлэг өргөжин хөгжихийн зэрэгцээ эмнэлгийн дүн бүртгэл, статистикийн тооцоо нарийсаж олон салбарласан мэдээ тайлангуудыг гаргадаг болж энэ бүх ажлыг тэр үеийн дүн бүртгэлийн их эмч, бага эмч нар гар аргаар нэгтгэж боловсруулж гаргадаг байсан. Иймд бүртгэлийг бие даасан нэгж болгохоор шийдвэрлэж 1969 оноос анхны дүн бүртгэлийн кабинетийг байгуулан ажилласан. Тэр үед их эмч З.Батмөнх, бага эмч Х.Даваасамбуу, Н.Долгорсүрэн нар ажиллаж байв. Одоо тус нэгжид статистикч их эмч А.Болормаа, статистикч бага эмч Ч.Ариунаа нар ажиллаж байна.

Мэдээлэл технологийн дэвшлийг эмнэлгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг угтаж Эмнэлгийн дарга Б.Батсэрээдэнэ “Цаасгүй эмнэлэг” төслийг хэрэгжүүлэхээр ШУТИС-ийн дэргэдэх Важпайн нэрэмжит Мэдээлэл холбоо технологийн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж Эмнэлгийн удирдлага мэдээллийн нэгдсэн дотоод сүлжээг байгуулах ажлыг 2004 оны 04-р сард эхлүүлсэн. Анхны цахим бүртгэгчээр Т.Энхтуяа, Ч.Ундрах, Ч.Уранбилэг, Б.Нарантуяа, А.Цэранжавнар ажиллаж “Цахим бүртгэгч” гэдэг орон тоог эрүүл мэндийн салбарт анх удаа бий болгосон.

Тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ улам ихсэж, үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэх болсонтой холбогдуулан цахим бүртгэлийг төрөлжүүлэн “Амбулаторийн цахим бүртгэл, оношилгооны цахим бүртгэл” гэсэн хоёр хэсэгтэй болгосон. Одоо тус нэгжид цахим бүртгэгчээр Ч.Ундрах, Ч.Уранбилэг, Б.Нарантуяа, Намжилмаа, Балжинням, Шугар, Энхтуяа, Нямжав, Хонгорзул, Төмөрчөдөр, Ариунзаяа, Батжаргал нар ажиллаж байна.