Амбулатори
Амбулатори

Эмнэлэгт үйлчилгээ авах дараалал:

  • Эмчийн үзлэгийн цаг захиална.
  • Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэгийн товлолт цагтаа ирж тусламж үйлчилгээгээ авна.
  • Эмч үзлэгээ хийгээд оношилгоо, шинжилгээнд илгээх шаардлагатай бол товлолт цаг олгох бөгөөд шаардлаггүй бол зөвлөгөө мэдээлэл өгөөд буцаана.
  • Үйлчлүүлэгч оношилгоо, шинжилгээний хариугаа авч ажлын өдрүүдэд 14:00-16:20 хооронд давтан үзлэгтээ цаг авахгүйгээр дарааллын дагуу үзүүлнэ.
  • Мөн шаардлагатай бол өөр мэргэжлийн эмчийн үзлэгийн товлолт цаг олгох, хэвтэх, цаашид харъяа дүүрэг, орон нутгийн эмчийн хяналтанд явуулна.
Үйлчлүүлэгч та товлосон цагаараа үзүүлнэ үү. Товлолт цагаас 30 минут хоцорсон тохиолдолд цаг цуцлагдаж дараагийн үйлчлүүлэгчийг бүртгэнэ.
Товлолт цагтаа үзүүлж амжихгүй үед 7704-6666 дугаарт залгаж цагийг цуцлуулна уу.

Төрөлжсөн мэргэжлийн 30 кабинеттайгаар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг.

  • Судас оношилгоо
  • Зүрх, судасны мэс засал
  • Зүрх судлал
  • Ангиографи /зүрх/
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Хүүхдийн зүрхний мэс засал
  • Хэм судлал
  • Ревматологи
  • Мэдрэлийн мэс засал
  • Ангиографи /Мэдрэл/
  • Мэдрэл судлал
  • Дуплексонографи
  • Допплерографи
  • Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ
  • Нүдний мэс засал
  • Нүдний даралт
  • Ерөнхий мэс засал
  • Хоол боловсруулах эрхтэн судлал
  • Дотоод шүүрлийн булчирхай
  • Бөөр судлал
  • Уушги судлал
  • Чих, хамар хоолойн мэс засал
  • Дуу авиа
  • Сонсгол
  • Сэргээн засах эмчилгээ
  • Урологи
  • Уламжлалт эмчилгээ
  • Урологи
  • Уламжлалт эмчилгээ
Үйлчлүүлэгч та манай эмнэлгийн эмчид үзүүлэх анхан үзлэгийг цагийг дараах байдлаар захиална.

  • УГТЭ-ийн цаг захиалгын утас: 7704-6666 /Ажлын өдрүүдэд 08:20-16:20/
  • Эрүүл мэндийн салбарын нэгдсэн дуудлагын төв: 1800-0119 /Ажлын өдрүүдэд 08:20-16:20/
  • eMongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем /цахим бүртгэл дээр биеэр очиж мэдээллээ баталгаажуулна уу/
  • Өөрийн биеэр эмнэлэгт ирж цахим бүртгэл-ээс авах
  • Өөрийн биеэр эмнэлэгт ирж өөртөө үйлчлэх киоск машин-аас авах

Биеэр ирж үзлэгийн цаг захиалах үед:
Дугаар олгогч машинаас дугаараа авна.
Авсан дугаарын дарааллаар цахим бүртгэгчээс төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэгийн товлолт цаг авна.

Оношилгоо, шинжилгээний цагийг эмч олгох ба Оношилгоо, шинжилгээний хариу гарсаны дараагаар ажлын өдрүүдэд 14:00-16:20 цагийн хооронд эмчийн давтан үзлэгт оочирлон орж үзүүлнэ.
Хэрэв товлосон цагтаа ирж үзүүлэх боломжгүй бол та цаг захиалгын дээрх байдлаар үзлэгийн цагаа цуцлуулж дараагийн хүндээ боломж олгоно уу.
Цахим бүртгэлийн цагийн хуваарь:

08:00-16:00

Зөвлөх поликлиникийн цагийн хуваарь:

08:20-16:20 ажлын цаг

12:00-12:30 цайны цаг

Оношийн хамааралтай бүлгийн нэр ОХБ-ийн онош /ОУӨА 10 ЭМД-аас Иргэнээс Нийт
1 Амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ A00-A99, T00-T98, I00-I99, M00-M99, G00-G99, H00-H95, P00-P96 62,400 62,400
2 Амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ B00-B99, J00-J99, S00-S99,O00-O99 48,880 48,880
3 Амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ C00-C26, C30-C41, C43-C58, C60-C85, C88, C90-C97, D10-D89, E00-E90, K00-K93, L00-L99, N00-N99, Q00-Q99 72,800 72,800
4 Амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ – өндөр өртөгтэй шинжилгээ C00-C26, C30-34, C37, C39-C41, C43-C58, C60-C83, C85, C90-C92, C95, D00-D07, D09-D21, D25-D37, D65, D73 150,800 150,800
5 Амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ – А A15-A19, A31, A40-A41, A88, B18, K35-38, K41-K46, K50-K51, K56-K57, K60-K62, K65-K66, K70, K72-K77, K80-K83, K85-K87, S02-S03, S05-S08, S12-S13, S17-S18, S22-S23, S27-S28, S32-S33, S36-S37, S42-S43, S52-S53, S62-S63, S72-S73, S82-S83, S92-S93 124,800 124,800
6 Амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ – B G00-G07, G09, G20-21, G23, G35, G40-41, G45-46, G52-G64, G70-G72, G80-G83, G90-G93, G95-G98 161,200 161,200
7 Амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ – C H65-H75, H80-H81, H83, H90-H93, H95, N20-N23, N25-N29, N31-N36, N39, N70, N73-N75, N80, N82-N85, N87-N90, N93, N96, N99, I05, I08-I09, I20-I26, I30, I33, I70-I74, I77-I78, I80-I83, J12, J15-J16, J18, J20-J22, J30, J32-J34, J40-J44, J47, J60, J63-J64, J66, J84-J86, J90-J96, J98-J99, T02-T03, T08-T10, T12, T15, T17-T19, T79, T83-T84, T90-T95, T98 83,200 83,200
8 Амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ – D I60-69 192,400 192,400
9 Амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ – E M00, M02, M15-M19, M22-M25, M30-M36, M40-M54, M60-M62, M65-M67, M70-M72, M75-M77, M79, M86-M96, M99, Q04-Q07, Q50-Q51, Q53, Q55, Q60-Q64, Q67-Q68, Q74-Q76, Q78-Q79 104,000 104,000
10 Амбулаторийн тусламж, үйлчилгээ H00-H22, H60-H95, J00-J02, J30-J39, L00-L30, L60, L89, N61, N45, N47, S00-T98, N13, N35, N36, N40 28,080 28,080
11 Амбулаторийн тусламж, үйлчилгээ A00-B99, C00-C26, C30-C41, C43-C58, C60-C85, C88, C90-C97, D10-D89, E00-E90, G00-G99, H00-H95, I00-I99, J00-J99, K00-K93, L00-L99, M00-M99, N00-N99, Q00-Q99, S00-T98, P00-P96, O00-O99 20,000 20,000
12 Амбулаторийн тусламж, үйлчилгээ Z00.4, Z00.5, Z00.6, Z01, Z02.7, Z03, Z04, Z08, Z09, Z11, Z12, Z13, Z20, Z21, Z22, Z29, Z30, Z31, Z39, Z40, Z42, Z43, Z44, Z45, Z46, Z47, Z56, Z57, Z58, Z60, Z61, Z62, Z63, Z64, Z65, Z70, Z71.4, Z71.5, Z71.6, Z72, Z73, Z75.1, Z75.2, Z75.3, Z76.0, Z76.5, Z89, Z92, Z93, Z94, Z95, Z96, Z97, Z99, Z02.0, Z71.3, Z86.1, R54, R63, R41, R53 15,600 15,600
13 Халдварт өвчний хяналт Z76.0, Z22.0, Z22.1, Z22.2, Z22.3, Z22.4, Z22.5, Z22.6, Z22.8, Z22.9, Z11.5 35,474 35,474
14 Халдварт бус өвчний хяналт-Бусад өвчнүүдийн хяналт Z00.0, Z00.1, Z00.6, Z09.1, Z45.0, Z45.1, Z45.2, Z45.3, Z45.8, Z45.9, Z46.0, Z46.1, Z46.2, Z46.4, Z46.6, Z46.8, Z46.9, Z54.9, Z93.0, Z93.1, Z93.2, Z93.3, Z93.4, Z93.6, Z93.8, Z93.9, Z94.0, Z94.1, Z94.2, Z94.3, Z94.5, Z94.6, Z94.7, Z94.8, Z94.9, Z95.0, Z95.1, Z95.2, Z95.3, Z95.4, Z95.5, Z95.8, Z95.9, Z96.0, Z96.1, Z96.2, Z96.3, Z96.4, Z96.5, Z96.6, Z96.7, Z96.8, Z96.9, Z97.0, Z97.1, Z97.2, Z97.3, Z97.4, Z97.8, Z98.2, Z03.4, Z52.7 66,586 66,586
15 Халдварт бус өвчний хяналт -Хоол боловсруулах замын эмгэгийн хяналт Z09.7, Z09.8, Z09.9, Z46.5, Z54.7, Z54.8, Z76.0, Z52.6 68,640 68,640
16 Халдварт бус өвчний хяналт -Дотоод шүүрлийн эмгэгийн хяналт Z09.7, Z09.8, Z09.10, Z54.7, Z54.8, Z76.0, Z96.4 47,840 47,840
17 Халдварт бус өвчний хяналт -Зүрх судасны эмгэгийн хяналт Z09.7, Z09.8, Z09.11, Z45.0, Z45.1, Z45.2, Z45.8, Z45.9, Z54.7, Z54.8, Z76.0, Z94.1, Z94.3, Z95.0, Z95.1, Z95.2, Z95.3, Z95.4, Z95.5, Z95.8, Z95.9, Z03.4 67,600 67,600
18 Мэс заслын эмчилгэний дараах хяналт Z09.0, Z48.0, Z48.8, Z48.9, Z54.0, Z54.7, Z76.0, Z98.0, Z98.8 11,440 11,440
19 Амбулаториор хийгдэх ажилбар Q38-Q40, Q42-Q45, T15-T19, T36-T50, T51-T65, C10, C11, C13, C15, C16, C17, C18, C19-C21, C22, C23-C24, C32-C34, C40, C67, C64-C66, C68, C76-C80, C82-C85, D00-D01, D02-D16, C12, C14, K00-K99, J00-J99, C12, C30, C31 148,000 60,000 208,000
20 Амбулаториор хийгдэх ажилбар C15, C16, C17, C18, C19, C20, C21, C22, C23, C24, C25, C32, C33, C34, C38, C39, C40, C45, C48, C49, C50, C53, C54, C56, C58, C60, C61, C62, C63, C64, C65, C66, C67, C68, C73, I21-I25, I26-I28, I50-I52, I60-I69, I70-I79, I80-I89, I95-I99, K74 481,000 195,000 676,000
21 Амбулаториор хийгдэх ажилбар C32, C34, C38, C39, C16, C17, C18, C19, C20, C21, C22, C23, C24, C25, C40, C50, C73, C64, C65, C66, C67, C68, C60, C61, C62, C63, C54, C56, C58, C53, C81, C82, C83, C84, C85, C77 252,800 80,000 332,800
22 Амбулаториор хийгдэх оношилгоо C00-C97, M86, M88, E05, I21, I25, I26 84,800 40,000 124,800
23 Эмгэг судлалын шинжилгээ A00-Z99 182,000 78,000 260,000

Амбулаторийн эмнэлгийн хуудас: Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийгдсэн өдрөөс эхлэн эмнэлгийн хуудас(Лист) бичүүлэх бөгөөд ажлын болон амралтын 14 хоногт бичигдэнэ. 14 хоногоос дээш хугацаагаар эмнэлгийн хуудас авах тохиолдолд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор орж эмнэлгийн хуудсыг авна.
АНХААРАХ ЗҮЙЛС:

  • • Эмнэлгийн хуудас (ЛИСТ)-ыг эмнэлгийн хуудас дуусах хугацаанаас хойш ажлын 10 хоногт бичигддэг тул ажлын 10 хоног хэтэрсэн тохиолдолд эмнэлгийн хуудас нөхөж бичих болон засварлах боломжгүй.
  • • Үйлчлүүлэгч нь бусад эмнэлэгт тусламж үйлчилгээ авч эмнэлгийн хуудас бичигдсэн тохиолдолд хоног давхцуулахгүй байх. (Хоног давхардсан тохиолдолд аль нэг эмнэлгийн хуудас хүчингүй болно)
  • • Эмнэлгийн хуудас авах ажлын газрын регистр болон нэрийг эмчлэгч эмчид тодорхой хэлнэ.

Эмнэлгийн хуудастай холбоотой лавлагааг эмнэлгийн төв үүдний хэсгийн Эрүүл мэндийн даатгал, Эрүүл мэндийн хуудас олгох цонхноос тодруулах боломжтой