Талархал
2025-01-13

ЕМЗТ-ийн хамт олон, эрхлэгч эмч Ц.Лочин, эмч Ж.Хуягбаатар, ЗП-ийн боолтын сувилагч П.Лхамсүрэн нарт талархал илэрхийлмээр байна. Миний амийг хоёр удаа аварч, аюулт өвчнөөс салгаж хоёр хүүхэдтэй минь хорвоо дэлхийд амьдруулж байгаад маш их баярлаж байна. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, харилцаа хандлага сайтай, алтан гартай эмч сувилагч нартаа маш их баярлалаа. Та бүгдийн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.