Улаанбурхан өвчний халдварлалт маш өндөр
Халдвар авсан хүн амьсгалах, ханиах, найтаахад вирус ойр орчимд тархдаг.
Халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог
өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм.
Улаанбурхан өвчний эсрэг

вакцин хийлгээгүй 10 хүн тутмын 9 нь уг өвчнөөр өвдөх эрсдэлтэй.
Хүүхдүүдэд 9 сартайд, 2 настайд вакцин тарьдаг. Вакцины үр дүн 90 хувь. Вакцины дархлаа 20 ба түүнээс дээш жилийн хугацаагаар тогтоно.
Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй.
Иймд эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдээ товлолт болон нөхөн дархлаажуулалтад хамруулж, улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлээрэй