ГУРАВДУГААР САР МЕНИНГОКОККТ ХАЛДВАРЫН ОРГИЛ ҮЕ ТУЛ САР ШИНИЙН ӨДРҮҮДЭД ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ДЭГЛЭМ САЙТАР САХИХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
2025-01-17
Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт баяр “Цагаан сар” менингококкт халдварын дэгдэлтийн “оргил үе” буюу гуравдугаар сард тохиож байна. Тиймээс баярын бэлтгэл хийх, баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ олон хүн цугларсан газарт бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байх, амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх, ам, хоолойг давс, нимбэг, сармисны уусмалаар ээлжлэн зайлах, гэр орондоо агаар сэлгэлт сайтар хийхийг зөвлөж байна.Учир нь менингококкт халдварыг үүсгэгч нянгийн үржих таатай температур нь 36-37 хэмийн дулаан, чийгтэй орчин бөгөөд өвчилсөн хүн, хамар, залгиурын үрэвсэлтэй хүн, нян тээгчээс агаар дуслын замаар тархдаг.Судалгаанаас үзвэл манай Улсад менингококкт халдвараар өвчилсөн хүмүүсийн 84% нь 0-14 насны хүүхдүүд байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn