Талархал
2025-02-11

ЗШТ-ийн хамт олонд талархал илэрхийлэх нь Миний аав Ц.Ганбаатар нь 2025 оны 01 сарын 28ны орой зүрхний архаг шигдээс оноштой тус эмнэлэгт яаралтайгаар ирсэн. Аавыг минь цаг алдалгүй эрчимтэй эмчилж, ажлын өндөр хариуцлагатайгаар баг хамт олноороо эмчилгээ хийж чадсан та нартаа талархлаа. Хагалгаа хийсэн мэс заслын эмч Ц.Батзаяа, эмчлэгч эмч Г.Сүх-Эрдэнэ, ЭЭНТ-ийн ахлах сувилагч Ч.Байгалмаа, сувилагч Г.Болорцэцэг, Д.Алтанзаяа, Отгонханд, Ариунаа, туслах сувилагч: Сайнбилэг, Бүтээмж, Дулмаа, Цэрэнлхам, Золзаяа, Энхжаргал, Даваасүрэн нартаа хайртай аавыг минь чин сэтгэлээсээ эмчилж алтан амь хайрласанд гүнээ талархаж байна. Аав маань хугацаа алдаж маш хүнд ирж тус эмнэлэгийн эрчимт эмчилгээний алтан гартай эмч, сувилагч нарын ачаар хөл дээрээ босч чадсанд би бөгөөд бидний гэр бүл ах дүү хамаатан садан маань чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүгдын цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье. Өшөө олон хүний амь аврах болтугай. Хүндэтгэсэн: Ц.Ганбаатарын гэр бүл ах дүү, хамаатан, төрөл төрөгсөд