2025 оны 04 сарын 10 – ний өдөр сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх, амилуулах тусламж үйлчилгээг стандарт, удирдамжийн дагуу чанартай түргэн шуурхай үзүүлэх, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад багийн гишүүн бүрийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор “Цэнхэр кодоор тусламж үзүүлэхэд сувилагч тусгай мэргэжилтний оролцоо” сэдэвт 9 дэхь удаагийн тэмцээнийг зохион байгууллаа.
Уг тэмцээнд 5 баг мөн 170 эмч сувилагч тусгай мэргэжилтэнгүүд оролцлоо. Тус тэмцээнд тэргүүн байранд “ТАВАН ТИВ’’ баг- (ЯТТ, ЕЭТ, ЭЛЛ, ЧХХМЗТ, ЗСТ), дэд байранд “LUCKY STAR” баг- (ЗШТ, МСТ,МУЭТ), гутгаар байранд “CPR“ баг- (ХТ, ЗСМЗТ, ЗП, УСТ,УАТ) тус тус шалгарлаа.