Тус сургалтад 62 сургуулийн 92 мэргэжилтэн хамрагдсан бөгөөд нээлтийн үйл ажиллагааг УГТЭ-ийн эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир нээлээ.
Сургалтын үйл ажиллагаанд:
– УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсрол хариуцсан зөвлөх О.Цэцэгбал, АШУҮИС-НАСС-ийн багш, МЭНГЗХолбооны ерөнхийлөгч АУ-ны доктор С.Болормаа, АШУҮИС-НЭМС-ийн Шим судлалын тэнхимийн багш Д.Сайнцэцэг, ХСҮТ-ийн ҮДАлбаны дарга Л.Энхээ нар зочин илтгэгчээр уригдан оролцож

Боловсролын салбар дахь нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын манлайлал, үүрэг оролцоо, хүүхэд хамгаалал сургуулийн эргэн тойрон дахь эрсдэл

Үдийн цайны шимт бодисын хэрэгцээ, шаардлага

Хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн сахих эрүүл зан үйлийг төлөвшүүлэх

Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, хүний папиллома вирусын дархлаажуулалтын ач холбогдол

Сурон, унадаг дугуй, мопед ашиглах эрхзүйн орчин эрсдэл гэх мэт олон чухал сэдвийн хүрээнд танхимын сургалт
Мөн сургуулийн эргэн тойрон дахь халдвар хамгаалал, гарын эрүүл ахуй, амилуулах суурь тусламж, амьсгалын дээд замын бөглөрөл, бэртэл гэмтлийн үед анхан шатны тусламж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл зан үйлийн (электрон болон утаат тамхины хорт нөлөө)-ээр өртөөчилсөн сургалт явагдсан.