2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, амилуулах лавшруулсан тусламж үйлчилгээг эмчтэй хамтран стандарт, удирдамжийн дагуу чанартай, шуурхай үзүүлэх, мөн яаралтай нөхцөл байдлын үед (Code Blue) багаар ажиллах хандлага, сэтгэн бодох чадвар, ёс зүйн харилцаа, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтийг төлөвшүүлэх зорилгоор “Цэнхэр кодоор тусламж үзүүлэхэд эмнэлгийн мэргэжилтний оролцоо” сэдэвт ур чадварын хоёрдугаар тэмцээнийг хөдөө орон нутгийн сувилагч тусгай мэргэжилнүүдийг хамруулан амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Архангай, Дундговь, Төв аймгийн нэгдсэн эмнэлгүүд болон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч тусгай мэргэжилтнүүд оролцсон бөгөөд нээлтийн үйл ажиллагааг УГТЭ-ийн эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир нээлээ.
Тус тэмцээний шүүгчээр:

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Ж.Уламсайхан

Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Т.Чойсүрэн нарын ажилласан.
Тэмцээнд дараах 5 баг оролцсон. Үүнд:

“Амьдрал бэлэглэе” баг – Улсын гуравдугаар төв эмнэлэг

“The Pulse Keepers” баг – Төв аймгийн нэгдсэн эмнэлэг

“Rapid” баг – Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг

“Хилчин” баг – Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг

“Кодын эзэд” баг – Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн багууд мэдлэг ур чадвараа сорин өрсөлдөж

Тэргүүн байр – Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Амьдрал бэлэглэе” баг

Дэд байр – Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн “The Pulse Keepers” баг

Гутгаар байр – Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн “Rapid” баг
Тусгай байрууд – Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Хилчин” баг, Дундговь аймгийн “Кодын эзэд” баг тус тус эзэлсэн.
Тэмцээн 4 үе шаттай зохион байгуулагдсан
1. Багийн мэндчилгээ
2. Амилуулах лавшруулсан тусламж үйлчилгээний кейс дээр ажиллах
3. Мэдлэг, хандлагыг үнэлэх онолын сорилд оролцох
4. Ёс зүй, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтийн талаарх асуулт хариулт
Тэмцээнд танхим болон цахимаар нийт 165 гаруй эмч, резидент, сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцлоо.