Талархал
2025-04-15

Би 2025-04-25-нд Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэгийн яаралтай дээр амьсгалж чадахгүй хүргэгдэж ирсэн. Улмаар намайг яаралтай тус эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Амьсгалж чадахгүй амьсгалын хиймэл аппараттай амьд үлдэх магадлал муутай байх үед 13 хоногийн турш намайг эмчилж, миний амийг аварсан Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн эрхлэгч н.Энх-Амгалан, эмч н.Бямбасүрэн,н. Эрдэнэчимэг,н. Ариунаа, н.Ганчулуун, сувилагч н.Сүглэгмаа,н. Гүльбаярам, н.Ариунаа, н.Оюун-Эрдэнэ, н.Янжинсүрэн, н.Даариймаа, туслах сувилагч н.Зүнгээмэл, н.Пунсалдулам, н.Энхжаргал, н.Золзаяа болон мөн тус эмнэлэгийн уушиг судлалын тасгийн хамт олонд өөрийн зүгээс болон гэр бүлийнхээ өмнөөс гүнээ талархаж байгааг минь дамжуулж өгнө үү. Та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.