Шастины нэрэмжит гурав дугаар төв эмнэлгийн зүрх судасны тасагт хэвтэн эмчлүүлж байсан аавынхаа өмнөөс талархал илэрхийлэх гэсэн юм. Манай аав н.Бааст 2025 оны 05 дугаар сарын 16-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, зүрхний шигдээс болсон бөгөөд эмнэлгийн хамт олонд ялангуяа их эмч н.Баярмаа сувилагч н.Эрка болон сувилагч н.Амартүвшин нарт талархал илэрхийлмээр байна. Харилцаа сайтай хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй алтан гартай эмч болон сувилагч нартаа ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье.