“ДЭЗЭРЭТ” ОЛОН УЛСЫН ЭНЭРЭЛИЙН БАЙГУУЛЛАГААС ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛТАЙ ХЭТ АВИАН АППАРАТ ХАНДИВЛАЛАА
2025-06-26
“Дэзэрэт” Олон Улсын Энэрэлийн (Deseret International Charities Mongolia) сайн дурын байгууллага Улсын гуравдугаар төв эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн лавлагаа тусламж үйлчилгээний чадавхийг бүрдүүлэх, чанар, хүртэмжийг нэмэгдүүлэх чиглэлд урт удаан хугацаанд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлж, Монголын ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.
✅ Энэ удаа тус эмнэлэг дээрх Олон Улсын Энэрэлийн байгууллагаас мэдээгүйжүүлэг, мэс заслын тусламж үйлчилгээнд ашиглах GE Healthcare үйлдвэрлэгчийн 3 төрлийн датчик, scan coach систем бүхий хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай хэт авиан аппаратыг хандиваар хүлээн авлаа.
Энэхүү хэт авиан аппарат нь мэс заслын орны дэргэд шууд ашиглах боломжтой зөөврийн шийдэлтэйгээс гадна мэдээгүйжүүлэг болон мэс заслын дараах эрчимт эмчилгээний практикт өвчтөний зүрх судас, уушги, хэвлийн хөндийн болон шээс үүсэлт зэргийн үнэлгээг орны дэргэд хийх, эмчилгээ үйлчилгээний шийдвэр хурдан зөв гаргахад, цусны эргэлтийн тогтвортой байдал, эргэлдэх шингэний үнэлгээг хийх, хөндийт эрхтэнүүдэд шингэн хуримтлал байгаа эсэхийг тодорхойлоход оношилгооны болон хяналтын зорилгоор ашиглахад илүү ач холбогдолтой юм.
✅Мөн төвийн вен болон артерийн судасны хүрц авахад хяналт болгон ашиглах, захын мэдрэлийн өвдөлт намдаах хоригын ажилбаруудад өргөнөөр ашиглах боломж бүрдэж байгаа учраас өвчтөний аюулгүй байдал хийгээд оношилгоо, эмчилгээний үр дүнг мэдэгдэхүйц сайжруулах бодит дэвшил боллоо.
✅Хэт авиан аппаратыг тус эмнэлгийн мэс засал мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээнд ашиглахын зэрэгцээ эмч, эмнэлгийн мэргэжилтэн, резидент эмч нарыг ажлын байран дээр оношилгоо, эмчилгээний ажилбарын ур чадвараа дээшлүүлэх, багаар ажиллаж, хурдан шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэхэд сургалтын зорилгоор мөн ашиглах болно.
✅Улсын гуравдугаар төв эмнэлгийн нийт эмч эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгч ард иргэдийн нэрийн өмнөөс энэхүү сайн санааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн Дезерэт Олон Улсын Энэрэлийн байгууллагад гүн талархал илэрхийлье. Тус эмнэлгийн хамт олон цаашид ч өндөр түвшний тусламж үйлчилгээг дэлхийн түвшинд ойртуулж, хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.
May be an image of 10 people, hospital and text