
Сургалтад Улсын гуравдугаар төв эмнэлгийн гүйцэтгэх удирдлагын баг тасаг, төв, албадын эрхлэгч, дарга, хариуцлагатай ажилтнууд зэрэг нийт 60 гаруй мэргэжилтэн хамрагдаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, байгууллагын дотоод үйл ажиллагааг оновчтой, уялдаа холбоотой болгох, ажлын гүйцэтгэл бүтээмжийг сайжруулах, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох эрсдэл аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээг авах зэрэг чухал мэдээллийг нотолгоо судалгаагаар үндэслэн танилцуулж хэлэлцлээ.