Монгол улсын Төрийн далбаа, Эмнэлгийн тугаа мандууллаа 🇲🇳 🇲🇳
2025-07-09
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон бид Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Ардын хувьсгалын 104 жилийн ойн босгон дээр Үндэсний их баяр наадмаа угтан Монгол улсын Төрийн далбаа, Эмнэлгийн туг өргөх хүндэтгэлийн арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа.
✅ Шастинчууд бид 2006 оноос эхлэн Төрийн далбаа, эмнэлгийн туг өргөх ёслолыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, өнөөдөр 19 дэх удаагаа хөх тэнгэртээ тугаа мандууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь түүхээ эргэн санаж, хийсэн ажлаа дүгнэж, цаашдын зорилго, зорилтоо тодорхойлох, өнөө цагийн сорилт, шаардлагад нийцсэн, үйлчлүүлэгч төвтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн төлөө хамтдаа зүтгэж, бие биенээ дэмжсэн, бүтээлч, хариуцлагатай хамт олны соёлыг төлөвшүүлж байгаа бидний бахархал, эв нэгдлийн билэгдэл юм.
✅ Энэ үеэр Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чин сэтгэл, мэдлэг чадвараа зориулсан эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудаа алдаршуулан, төр, түмнээрээ үнэлүүлсэн алдар гавъяаг хамтдаа хүндэтгэдэг сайхан уламжлалтай.
✅ Эх орон, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрх, авьяас чадвараа зориулж буй нийт хамт олондоо Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе.