2025 ОНД ЗҮРХ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН 4 ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЖ ЧАДЛАА
2025-12-25
2025 ОНД ЗҮРХ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН 4 ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЖ ЧАДЛАА
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр 4 шинэ дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлж, бүрэн нутагшуулснаар гадаад улсад эмчлүүлэх иргэдийн урсгалыг бодитойгоор бууруулж байна.
Тус эмнэлэг 2025 онд нийт 1206 хүнд зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлжээ. Үүнээс 191 хүнд зүрхний төрөлхийн гажгийн нээлттэй мэс заслын эмчилгээг хийсэн бөгөөд нийт хийгдсэн мэс заслын үйлчилгээний 18.7 хувь буюу 226 тохиолдол нь 0–16 насны хүүхдэд эзэлж байна.Гол судасны хүнд хэлбэрийн хуулрал, нарийслын үед хавхалгыг хиймэл хавхлагаар солихгүйгээр өөрийн хавхлагыг хадгалан нөхөн сэргээх мэс заслыг титэм судасны эмгэгтэй хавсарч хийх мэс заслыг Монгол Улсад анх удаа амжилттай гүйцэтгэлээ.Хүүхдийн зүрхний хавхлага болон гол судасны угийн хэмжээ жижиг байдгаас шалтгаалан хиймэл хавхлага хэрэглэх боломж хязгаарлагдмал байдаг тул хавхлагыг засах, нөхөн сэргээх мэс засал эмчилгээний гол сонголт болдог. Энэ хүрээнд “Бо-Ян”-ны техникийг ашиглан механик протезоор солих мэс заслыг тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын баг анх удаа Монгол Улсад нэвтрүүллээ.May be an image of hospital

Тус эмнэлэг зүрхний нээлттэй, Митрал хавхлагын халдварт эндокардиттай эмчлүүлэгчид Минимал инвазив хүрцээр митрал хавхлага солих мэс заслыг анх удаа бие даан гүйцэтгэлээ.Дотоодын баг “J” хэлбэрийн зүслэгээр минимал-инвазив хүрцээр гол судасны хавхлага солих” мэс заслыг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ. Энэхүү технологи нь өвчтөний эмнэлэгт хэвтэх хугацааг 2-3 хоногоор богиносгож, шархны эдгэрэлтийг түргэсгэх давуу талтай арга юм.

May be an image of hospital

УГТЭ нь цаашид зүрх судасны мэс заслын өндөр түвшний лавлагаа тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, иргэдийг эх орондоо чанартай, аюулгүй, эдийн засгийн дарамтгүй, эрүүл мэндийн даатгалаараа эмчлүүлэх боломжийг бүрэн дүүрэн бүрдүүлэхийн төлөө тууштай зорилго тавин ажиллаж байгаа билээ

May be an image of hospital
No photo description available.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn