ШАСТИНЧУУД ЭРДМЭЭРЭЭ ЧУУЛЛАА
2026-03-27
П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд “Олон улсын эмч нарын өдөр”-ийн хүрээнд уламжлал ёсоор зохион байгуулдаг “Эрдмийн чуулган-2026” эрдэм шинжилгээний хурлаа 2026 оны 03 сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
  •  Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулагддаг юм.
  •  19 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус эмнэлгийн энэ удаагийн Эрдмийн чуулганд эмч мэргэжилтнүүд 64 судалгааны өгүүлэл, 60 эмнэлзүйн тохиолдол, 20 боловсролын өгүүлэл, нийт 144 бүтээл ирүүлж оролцлоо.

  • Энэ удаагийн “Эрдмийн Чуулган-2026” эрдэм шинжилгээний хурлын Үндсэн илтгэлийг, Монгол Улсын Ардын болон Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, МАУА-ийн гишүүн, Академич, Монгол Улсын зөвлөх Ц.Бадамсэд “Радиологи оношилгооны орчин үеийн түвшин, цаашдын төлөв, ирээдүй” гэсэн сонирхолтой сэдвээруншиж сонордууллаа.

  • Эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний бүтээлүүдээс шилдэг 16 бүтээлийг аман илтгэл, 15 бүтээлийг ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, судалгааны ажлын чанар үр дүн, шинэлэг тал, илтгэгчийн ур чадвар, эмнэлзүйн ач холбогдол зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэн шалгарууллаа.
  • Эрдмийн Чуулган-2026 эрдэм шинжилгээний хурлын Тэргүүн байрыг Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Г.Эрдэнэбат нарын “Улсын гуравдугаар төв эмнэлэгт хийгдсэн цус хомсрох харвалтын үеийн STA-MCA bypass мэс заслын үр дүн”,
  • Дэд байрыг Дүрс оношилгооны лавлагаа төвийн их эмч Б.Хэрлэн нарын “2026 оны 1-р сард Яаралтай тусламжийн тасагт ажлын бус цагаар хийгдсэн дүрс оношилгооны шинжилгээний үр дүнгээс”,
  • Гутгаар байрыг Уушги судлалын тасгийн эрхлэгч Д.Жавзан-Орлом нарын “Уушгины артерийн бүлэнт бөглөрлийн үед QANADLI бөглөрлийн индексийг тооцоолж, эмнэлзүй, лабораторийн үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах нь” сэдэвт судалгаанууд тус тус шалгарлаа.

  • Мөн Дүрс оношилгооны лавлагаа төвийн эрхлэгч Д.Дэлгэрцэцэг нарын “Скимитар хам шинж”, их эмч И.Батчулуун нарын “Адар гонхны гаралтай дунд чихний идээт үрэвслээс үүдэлтэй бага тархины буглаа хүндэрсэн ховор тохиолдол”, их эмч Э.Энхзаяа нарын “Марфаны хам шинжтэй, эктопиа лентис өвчтөнд солонгон бүрхүүлд бэхэлдэг болор суулгах мэс засал хийсэн тохиолдол” сэдэвт эмнэлзүйн тохиолдлын судалгаанууд “Шилдэг ханын илтгэл”-ийн төрөлд тус тус шалгарлаа.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn