УГТЭ-ийн Удирдлагын багаас санаачлан “Нэгж бүр бүтээмжтэй, ажилтан бүр хариуцлагатай” уриан дор Удирдлагын нээлттэй сарын аян-ыг зохион байгуулж байна.
Энэхүү аяны хүрээнд удирдлага хамт олноо сонсож, тулгамдсан асуудлыг бодитоор хэлэлцэн, шийдэлд хүрэхэд анхаарч ажиллаж байгаа нь онцлог юм.
Нээлттэй уулзалт, хэлэлцүүлгүүдийг тогтмол зохион байгуулж,
Ажилтнуудын санал хүсэлтийг шууд сонсож, шийдвэрт тусган,
Харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж байна.
Мөн ёс зүй, сахилга хариуцлага, ажлын байрны соёл, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тус аян нь сонсдог, ойлгодог, шийддэг удирдлагын манлайллыг төлөвшүүлэх, байгууллагын эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал түлхэц болж байна.