Сэтгэцийн эрүүл мэндээ дэмжицгээе
2026-04-13
Өдөр тутмын амьдралын ачаалал, стресс, ядаргаа бидний сэтгэл зүйд нөлөөлдөг. Тиймээс өөртөө анхаарал тавьж, сэтгэлээ тайвшруулах жижиг дадлуудыг хэвшүүлэх нь маш чухал юм.
Өнөөдөр дараах 3 энгийн алхмыг туршаад үзээрэй.
1 минут тайван гүнзгий амьсгалах – Бие болон оюунаа тайвшруулна.
Өөрийгөө магтах 1 өгүүлбэр – Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
Хамгийн сайхан дурсамжаа санах – Сэтгэлд эерэг мэдрэмж төрүүлнэ.
Өдөр бүр өөртөө багахан хугацааг зориулснаар сэтгэлзүйн дархлаа сайжирч, амьдралын чанар дээшилдэг.
Өөрийгөө хайрлаж, сэтгэлээ хамгаалж яваарай.
#СэтгэцийнЭрүүлМэнд #ӨөртөөАнхааръя

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn