Аюулгүй байдал бол зөвхөн дүрэм биш — бидний өдөр тутмын хандлага юм. Энэ жилийн ХАБЭА сарын аян “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриан дор эхэлж, ажилтан бүрийн оролцоонд тулгуурласан эерэг өөрчлөлтийг уриалж байна.
2026 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулагдах тус аяныг эмнэлгийн дэргэдэх ХАБЭА-н зөвлөл албан ёсоор эхлүүлж, ажилтнуудаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Энэ жилийн аяны хүрээнд зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаас гадна ажлын байрны сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлэх, стрессийг бууруулах, харилцаа хандлагыг эерэг болгоход онцгойлон анхаарч байна.
Аяны хүрээнд:
Аюулгүй ажиллагааг хэвшүүлэх
Эрсдэлийг илрүүлж, урьдчилан сэргийлэх
Эерэг, эрүүл ажлын орчныг бүрдүүлэх
#Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэх нь байгууллагын тогтвортой хөгжил, ажилтан бүрийн эрүүл мэндийн баталгаа билээ. Иймд нийт ажилтан та бүхнийг уг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.