Эрүүл мэндийн яам-наас зохион байгуулсан “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг-ийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөөг газар дээр нь үзүүлж, цогц үйлчилгээ хүргэлээ.
Өдөрлөгийн хугацаанд нийт 610 иргэн эрсдэлийн үнэлгээнд хамрагдаж, эрсдэл өндөртэй иргэдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөөнд үргэлжлүүлэн хамруулсан бөгөөд давхардсан тоогоор 1200 гаруй удаагийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийсэн байна.
Үзлэг, оношилгооны үзүүлэлт:
– Мэдрэлийн эмчийн үзлэг – 225
– Зүрх судлалын эмчийн үзлэг – 327
– Бөөр, дотоод шүүрлийн эмчийн үзлэг – 321
– Цээжний рентген шинжилгээ – 140
– ЭКГ шинжилгээ – 210
Өдөрлөгт 45-аас дээш насны иргэд идэвхтэй хамрагдсан нь урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн ач холбогдлыг бататгасан үзүүлэлт боллоо.
Тус арга хэмжээ нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчнийг эрт илрүүлэх, эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулсан үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.