Алхалтын ач холбогдол
2026-05-04
Өдөр тутам тогтмол алхах нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, цусны эргэлтийг идэвхжүүлэн, даралт болон зүрхний өвчний эрсдэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг. Мөн биеийн жинг зохицуулах, булчин үе мөчийг бэхжүүлэх, ясны сийрэгжилтээс сэргийлэх зэрэг биеийн ерөнхий эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой. Үүнээс гадна алхалт нь сэтгэл зүйн хувьд эерэг нөлөөтэй бөгөөд стресс, түгшүүрийг бууруулж, сэтгэл санааг тогтворжуулан, аз жаргалын дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг. Тогтмол алхах нь нойрны чанарыг сайжруулж, өдөр тутмын идэвхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүний амьдралын чанарыг бүхэлд нь дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
#НийгмийнЭрүүлМэнд #Алхалт

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn