Жил бүрийн 05 дугаар сарын 05-ны өдрийг Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэдэг. Энэхүү өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага-ын санаачилгаар 2009 оноос эхлэн зохион байгуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний орчин дахь гарын ариун цэврийн ач холбогдлыг нэмэгдүүлэх, зөв дадлыг хэвшүүлэхэд чиглэсээр ирсэн.
Гарын ариун цэврийг сахих нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн атлаа хамгийн үр дүнтэй арга юм. Ялангуяа эрүүл мэндийн байгууллагад үүсдэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар (ЭТҮХХ) нь өвчтөн, ар гэр, эрүүл мэндийн ажилтнуудад ноцтой эрсдэл учруулж байна. Энэ төрлийн халдвар нь:
Өвчтөний аюулгүй байдалд заналхийлэх
Нянгийн антибиотикт тэсвэржилтийг нэмэгдүүлэх
Нас баралт болон хөгжлийн бэрхшээлийн шалтгаан болох
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг өсгөх
Тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлөх зэрэг олон талын сөрөг үр дагаврыг дагуулдаг.
2026 онд “ГАРЫН АРИУН ЦЭВЭР САХИХ НЬ АМЬ НАС АВАРНА” уриан дор гарын ариун цэврийн зөв дадлыг төлөвшүүлэх, халдвараас сэргийлэх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.Гараа
зөв, тогтмол угаах нь өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалах хамгийн энгийн бөгөөд хамгийн хүчтэй арга юм.