Давс багатай хүнс сонгох
2026-05-12
Давс багатай хүнс сонгох нь хүний эрүүл мэндэд олон ашиг тустай. Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихсэх, зүрх судас болон бөөрний өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин давс багатай хоол хүнс хэрэглэх нь цусны даралтыг тогтворжуулж, зүрх судасны ачааллыг бууруулан, харвалт болон зүрхний өвчнөөс сэргийлэхэд тусалдаг. Мөн биеийн илүүдэл ус хуримтлагдахаас сэргийлж, хаван багасгана.
Давс багатай хооллолт нь бөөрний үйл ажиллагааг хамгаалж, ясанд ч эерэг нөлөөтэй байдаг. Иймээс өдөр тутмын хоол хүнсэндээ давсны хэрэглээг тохируулж, боловсруулсан болон хэт давслаг хүнсийг багасгах нь эрүүл амьдралын зөв дадал юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn