Хүнсний аюулгүй байдал нь хүн бүрийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлдөг. ДЭМБ-ын мэдээллээр дэлхий даяар жил бүр 600 сая хүн бохирдсон хүнснээс шалтгаалсан өвчинд нэрвэгдэж, 420 мянган хүн нас бардаг бөгөөд тэдгээрийн 125 мянга нь хүүхэд байдаг. Мөн дэлхийн хэмжээнд 10 хүн тутмын 1 нь хүнсний хордлогод өртдөг байна.
1. Цэвэр байх – Гараа тогтмол угааж, хоол бэлтгэх орчин, хэрэгслээ цэвэр байлгах.
2. Тусгаарлах – Түүхий болон болсон хүнсийг тусад нь хадгалж, боловсруулах.
3. Бүрэн болгож хэрэглэх – Мах, шувуу, өндөг зэрэг хүнсийг шаардлагатай температурт бүрэн болгож хэрэглэх.
4. Зөв температурт хадгалах – Хүнсийг тохирох температурт хадгалж, удаан хугацаагаар өрөөний температурт орхихгүй байх.
5. Цэвэр ус, аюулгүй түүхий эд хэрэглэх – Баталгаатай ус, чанартай хүнс сонгон хэрэглэж, хугацаа дууссан бүтээгдэхүүнээс татгалзах.