ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-08
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, үйлчлүүлэгч төвтэй хандлагыг төлөвшүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлагыг бэхжүүлэх зорилгоор “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 350 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, эрүүл мэндийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ, мэргэжлийн хариуцлага, үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны соёл, байгууллагын үнэт зүйлсийн талаар мэдлэг ойлголтоо бататгав.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар нь зөвхөн оношилгоо, эмчилгээний үр дүнгээр хэмжигдэхгүй бөгөөд үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэх, хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх, мэргэжлийн ёс зүйг мөрдөн ажиллахтай салшгүй холбоотой. Иймээс эмнэлгийн мэргэжилтэн бүрийн ёс зүй, хариуцлага нь байгууллагын нэр хүнд, иргэдийн итгэл, сэтгэл ханамжийг бэхжүүлэх чухал хүчин зүйл болдог.
Сургалтын үеэр эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, өдөр тутмын үйл ажиллагаандаа ёс зүйн зарчим, хэм хэмжээг тууштай мөрдөх шаардлагыг онцоллоо.
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРОО

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn