ЧИХЭНД ГАДНЫН БИЕТ ОРСОН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
2026-06-10
Чихэнд гаднын биет орсон тохиолдолд сандралгүй, зөв арга хэмжээ авах нь хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Буруу оролдлого хийх нь чихний сувгийг гэмтээх, үрэвсэл үүсгэх, сонсголд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг.
🔹 Өвчтөнийг тайвшруулах
Хүүхэд болон насанд хүрэгчийг тайван байлгаж, чихэнд хүрч оролдохгүй байхыг анхааруулна.
🔹 Чихийг ажиглах
Гаднын биет харагдаж байгаа эсэхийг болгоомжтой шалгана.
🔹 Толгойг зөв байрлуулах
Гаднын биет орсон чихийг доош харуулан толгойг хазайлгаж барина. Зарим жижиг биет өөрөө гарч ирэх боломжтой.
🔹 Амьд шавж орсон бол
Бүлээн ургамлын тос эсвэл оливын тосноос хэдэн дуслыг чихэнд хийж шавжийг хөдөлгөөнгүй болгоно. Дараа нь эмчид хандана.
🔹 Мэргэжлийн эмчид үзүүлэх
Гаднын биет гараагүй, эсвэл өвдөлт, таагүй зовиур үргэлжилж байвал Чих, хамар, хоолойн эмчид яаралтай үзүүлнэ.
Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч С.Бямбасүрэн

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn