Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээний соёл, харилцааг төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 7014:2023 стандартын сургалтыг 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад эмнэлгийн удирдах ажилтнууд, Ёс зүйн салбар хорооны гишүүд, тасаг, төв албадын эрхлэгч, дарга нар, ахлах сувилагч, ахлах менежер зэрэг нийт 104 ажилтан хамрагдсан байна.
Сургалтад ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны Иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн дарга Ш.Оюунчимэг урилгаар оролцож, стандартын шаардлага, хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэлээ.
Сургалтын үеэр эрүүл мэндийн ажилтан болон үйлчлүүлэгчийн харилцаа, үйлчилгээний соёл, байгууллагын хаяжилт, дотоод болон гадаад орчны зохион байгуулалт, аюулгүй байдал зэрэг стандартын гол шаардлагуудыг бодит жишээ, туршлагад тулгуурлан танилцууллаа.
Энэхүү сургалт нь эрүүл мэндийн байгууллагад мөрдөгдөх стандартын хэрэгжилтийг сайжруулах, ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлагыг төлөвшүүлэх, үйлчлүүлэгчдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Цаашид эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРОО